Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

Нэрт сэтгүүлч асан Лунтангийн Болормаагийн бүтээлээс оюутнуудад гардуулж өгөв
Монголын сэтгүүлзүйн салбарын шинэ цагийн шилдэг төлөөлөгч, сэтгүүлч, хэвлэлийн шилдэг менежер Лунтангийн Болормаа агсны үйл хэргийг мөнхжүүлэх, залуу хойч сэтгүүлч дүү нарт нь түүний бүтээл туурвилыг хүргэхээр “Өнөөдөр” сонины хамт олон болон түүний ойр дотны мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлчид 1-р сарын 12-ны өдөр МУБИС-д хүрэлцэн ирж сэтгүүлийн ангийн оюутнуудад “Даашинзтай сурвалжлагууд”, “Завгүй” хэмээх номуудыг гардуулж өгөх арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд НХУС-ийн захирал, сэтгүүлч, доктор, проф. Ж.Батбаатар, НХУС-ийн Утга зохиол, сэтгүүл зүйн тэнхмийн багш доктор, дэд проф. С.Амартүвшин, доктор, дэд проф. М.Одмандах, доктор, дэд проф. С.Ганцэцэг, залуу багш Б.Чинзориг болон  “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Д.Заяабат, “INET”  сайтын захирал, МГЗХ-ны гүйцэтгэх захирал Ц.Батбаатар, Хөдөлмөрийн яамны ХМА-ны ажилтан Н.Сарангэрэл, “Open door”  сонины орлогч эрхлэгч Д.Сайнбаяр, “Монгол ньюс” ХХК-ны менежер Г.Сүхбаатар, Засгийн газрын хэвлэлийн албаны ажилтан Ц.Энхмаа, Орчуулагч, сэтгүүлч Б.Цацрал, “Mongolian economy” сэтгүүлийн эрхлэгч Д.Бэхбаатар нар, түүний найз нөхөд хүрэлцэн ирсэн юм. Сэтгүүлч Л.Болормаа агсны найзууд болон мэргэжил нэгт нөхөд нь ийнхүү түүний  үлдээсэн сэтгүүл зүйн бүтээлүүдээс сэтгүүлч мэргэжлийг эзэмшихээр сурч буй оюутнуудад хүргэлээ. Түүний 2007 онд хэвлэгдсэн “Даашинзтай сурвалжлагууд” номонд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагын талаар өгүүлсэн бол , 2014 онд хэвлүүлсэн “Завгүй”  номонд  шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийг бичжээ. Эдгээр ном нь  сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд сэтгүүл зүйн ур чадварын томоохон гарын авлага болдог бөгөөд олон залууст сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзэлийг бэлэглэж ирсэн байна. Тэрээр Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн байсан бөгөөд түүнийг тус хамт олон “Он цагийн уртад улам бүр үнэ цэнэтэй болдог баримт, үйл явдал, өөрчлөлт бүрийн өнгө төрхийг бичиглэн үлдээсэн нийтлэл, сурвалжлагууд нь Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид ч улам үнэ цэнтэй орших болно” хэмээн үнэлжээ. Ингээд сэтгүүлч нөхрийнхөө төлөө сайхан арга хэмжээ зохион байгуулсан нөхдөд нь нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж, түүний үйл хэргийг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт ирээдүйн сэтгүүлч, сурвалжлагч  оюутнууддаа итгэж байгаагаа илэрхийлж амжилт хүсэн, сайн сайхныг ерөөе.








Т.Дуламрагчаа 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2