Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

МУБИС, Японы Нагоя Их сургуулийн хамтарсан судалгааны баг Япон улсад ажиллаж байна
МУБИС, Японы Нагоя их сургуулийн хамтарсан “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг судлах” төслийн Монгол талын багийн бүрэлдэхүүн 2016 оны 1 сарын 13-наас 1-р сарын 22 –ны өдрүүдэд Монгол болон Япон улсад “Хүүхдийн хөгжлийг дэмжих” хамтарсан судалгааны ажил  хийж байна. Судалгааны багт ахлагчаар: Д.Мандах /Багшийн сургуулийн захирал/, Гишүүдэд: Н.Дуламжав /ГХА-ны дарга/, Д.Одгэрэл /БС-ийн ББАЗТ-ийн багш/, Г.Бямбатогтох /БС-ийн ББАЗТ-ийн багш/, Т.Энхмаа /БС-ийн ББАЗТ-ийн багш/,  Д.Эрдэнэчулуун /БоСС-ийн ССТ-ийн багш/, Д.Баяр /Үй-Цай сургуулийн захирал/, Б.Оюунчимэг /МБУС-ийн МТ-ийн багш/ нар ажиллаж байна.
Тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлснээр хүүхэд бүрийн хэрэгцээ, хувийн онцлогт тохирсон сургалтын аргаар тэдний  олон талт үйл ажиллагааг дэмжиж, хүүхэд бүх талаар хөгжих нөхцөл бүрдэх боломжтой юм. Одоогийн байдлаар бид Монгол, Япон хоёр орны Тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдал болон цаашдын чиглэлийг тодорхойлох туршилт судалгаа хийгдэж байна.

Сургууль болон ангид онцгой анхаарал халамж шаардлагатай гэж үзэж буй тусгай хэрэгцээт сурагчийг илрүүлэн таних энэхүү судалгааны аргачлалыг бид Япон хэлнээс орчуулан, Монгол хөрсөнд нутагшуулан стандартчилж, туршилт судалгааг явуулж, судалгааны асуулгын эцсийн хувилбарыг хэлэлцэж байна. Цаашдын үндсэн судалгаандаа бид хот, хөдөө орон нутгийн нийт 26 сургуулийн ЕБС-ийн төлөөлөл болох 390 багшийг хамруулахаар төлөвлөөд байна.


Мөн Японы Танака Бине судалгааны аргачлалыг хэрэглэгдэхүүний хамт зохиогчийн эрхтэйгээр худалдан авах боломжийг Япон талын  багийн бүрэлдэхүүн бидэнд олгосноор  бид цаашид энэхүү аргачлалыг Монгол хөрсөнд нутагшуулан улмаар Монгол хүүхдийн оюун ухааны ерөнхий чадамжийг судлан илрүүлэх боломжтой болж байна.


Японы Нагояад ажиллаж буй МУБИС-ийн судалгааны багийн хамт олноос
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2