Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Химийн тэнхмийн багш нарын 2 төсөл шалгарлаа
МУБИС–иас зарлагдсан дотоод төсөлд Математик, Байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхмийн багш нарын инновацийн 2 төсөл шалгарав. Үүнд:  Химийн тэнхмийн багш Ү.Пүрэвжавын санаачилсан “Монгол орны өндөрлөг бүсийн Сөд өвс / sanguisуrba officinбlis L/- ний полифенолт  нэгдэл , антиоксидант идэвхи, эрүүл  мэндийн цай гарган авах хими технологийн судалгаа “ сэдэвт төсөл.
Төслийн удирдагчаар Н.Наранцогт / Химийн ухааны доктор, Химийн тэнхмийн эрхлэгч/ , Багийн гүйцэтгэгчээр С. Борхүүхэн /Химийн тэнхмийн багш , Химийн ухааны магистр/, М.Болортуяа /Химийн ухааны магистр/, Б.Энхмаа /Химийн ухааны магистр/, Эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр Д. Бадамханд /Химийн ухааны доктор, биохимич,  Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан/  нарын бүрэлдэхүүнтэй инновацийн төсөл.  Төслийн удирдагч, доктор  профессор А.Пэрлээ –Ойдовын санаачилсан “Байгалийн гаралтай эрдэс түүхий эдээс нано хэмжээст цайрын оксид гарган авах технологийн судалгаа”  сэдэвт төсөл. Төслийн багийн бүрэлдэхүүнд  доктор, дэд проф Б.Жаргалсайхан, Химийн ухааны доктор Н.Өлзийжаргал, Химийн ухааны магистр Б. Пүрэвбат, М.Биндэрьяа  нар багтжээ. Ингээд төслийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.


Химийн тэнхим

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2