Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

МУБИС-ийн дадлагын зөвлөх багшийн сургалт зохион байгуулагдлаа
МУБИС-ийн Багш боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд дадлагын чанар, өгөөжийг сайжруулах зорилго тавьж шинэчлэлийг хийсэн билээ. Дадлагын шинэчлэл зөвхөн оюутнуудыг чадваржуулахад бус дадлагын үйлээр дамжуулан суралцагчийг судалгаанд хөтлөх, багшлахуйд чадваржуулах улмаар ЕБС-ийн багш нарыг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэх, ЕБС, цэцэрлэг,  МУБИС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Иймээс 2016 оны 1-р сарын 21, 22-ны  өдрүүдэд Хөтөлбөрийн нэгдсэн албанаас  дадлагын шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх, дадлага удирдах багш нараа чадваржуулах зорилгоор цуврал сургалтуудын анхны сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад нийслэлийн ЕБ-ын 64 сургуулийн 20 гаруй мэргэжлийн  443 багш хамрагдаж, дадлагын шинэчлэл, түүний тогтолцоо, 6 төрлийн дадлагын нэг хэсэг болох танилцах дадлага (сургууль, багш, сурагч, хичээлийн үйл ажиллагаатай танилцах ), судлах I (сурагч, ангийн хамт олон, багшийн харилцааг сэтгэл зүйн талаас нь судлах), судлах II (суралцагчийн сурах үйл болон багшийг судлах зорилготой) дадлагуудын зорилго, үндсэн үйл ажиллагаа, тэдгээрийн онцлог, хэрэгжүүлэх үйл явц, хүрэх үр дүн зэрэгтэй танилцаж, судалгааны аргуудаас суралцав. Сургалтад сургагч багшаар  дадлагын шинэчлэлийн багийн гишүүд ажиллалаа.











Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн захирлын ажлын алба


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2