Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

Монгол улс ШУ-ны Паркийн нээлтээ хийв
Монгол Улсын Засгийн газар их сургууль, эрдэм шинжилгээний байгуулага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажлын эхлэлийг 2016 оны  3-р сарын 3-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркт ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК-ийн нээх ёслолын арга хэмжээг зохион байгуулснаар тавьлаа. Энэ нээлтийн ёслолд МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Ерөнхий сайд хэлэхэдээ: START UP гэж дэлхий дахинаараа ярьж буй энэ үед гараанаас эхэлж байгаа анхны бизнес, энэ компаниудын өсөлтөөс улс орны маргааш шууд шалтгаална. Манай улсад 1960-2000 он буюу өнгөрсөн энэ 40 жилийн хугацаанд 1656 шинэ бүтээл бүртгэгдэж байжээ. Харин 2000 оноос хойшхи 15 жилийн хугацаанд 2688 шинэ бүтээл, энэ нь өмнөх 40 жилийн хугацаанд хийсэн ажлыг сүүлийн 15 жилд хоёр дахин нугалжээ. Ашигтай загвар буюу боловсронгуй болгож чадсан энэ загвар сүүлийн 15 жилд 3036 бүртгэгдсэн, бүтээгдэхүүний загвар 6040 болж 5-6 дахин өсчээ.  Эдгээр баримт бидэнд ямар их боломж, хүч байгааг илтгэж байна гэж цохон тэмдэглэлээ. Тэрээр Мэдээлэл технологийн үндэсний паркийг МУИС, ШУТИС-ийн харьяанд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийг ХААИС, ШУТИС-ийн харьяанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэснийг зарласан юм. ШУ-ны паркийн нээлтийн үйл ажиллагаанд их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, оюутан залуус өргөнөөр ирж оролцов. МУБИС-ийн ЭЗХАЭ захирлын ажлын албаны дэргэдэх Инноваци -үйлдвэрлэлийн албанаас  Шинжлэх ухааны паркийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд өөрийн багш, оюутны инновацийн бүтээлүүдээр үзэсгэлэн гарган амжилттай оролцлоо Ийнхүү дэлхий дахин био, нано, материалын болон мэдээллийн технологид суурилсан хөгжлийн шинэ эрин үе рүү шилжиж буй энэ агшинд манай их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо.













Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2