Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

“БАГШЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН ОЮУТНЫ ОЛИМПИАД БОЛНО
МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон багш бэлтгэдэг бусад их дээд сургуулийн 3,4-р курсын оюутнуудын дунд уламжлал болон зохиогддог “Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадын I-р шат 2016 оны 03-р сарын 21-ээс 04-р сарын 06-ний өдрүүдэд, II-р шат 2016 оны 04-р сарын 15,16-ны өдрүүдэд болно. Тус олимпиадад багш мэргэжлийн ангийн оюутнуудыг оролцохыг урьж байна.

МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Оюутны холбоо хамтран зохион байгуулах “Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадын удирдамж


Зорилго: Оюутан багшийн мэдлэг, багшлах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэдлэг хамтран ажиллах чадварыг хөгжүүлж, багшлах эрдэмд суралцахад дэмжлэг үзүүлэх

Зохион байгуулалт:
1. Олимпиад зохион байгуулах хугацаа:
I-рүе шат:     2016.03.21 – 2016.04.06
II-рүе шат:     2016.04.15 – 2016.04.16


2. Үйл ажиллагааны удирдамж
“Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадыгхичээлийн судалгааны гурван үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
1. Баг бүр судалж буй мэргэжлийн тодорхой сэдвийн дагуу хичээлийн бэлтгэл судалгаа хийж, ээлжит хичээлийг төлөвлөх
2. Хичээлийн төлөвлөлтийн дагуу хичээл зохион байгуулах, ажиглах
3. Хичээлийн хэлэлцүүлэг хийж, төлөвлөлтийг сайжруулах санал боловсруулах

I-ршатны үйл ажиллагаа:
I-р шатны үйл ажиллагаа нь МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон багш бэлтгэдэг бусад их дээд сургуулийн мэргэжлийн дидактикийн тэнхмүүд хариуцан 2016.03.21 – 2016.04.06 – ны хооронд зохион байгуулна. Үүнд: Тухайн сургуулийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын багш нар арга зүйн удирдлагаар ханган II шатанд оролцох 5 оюутнаас бүрдсэн багийг шалгаруулна.

Энэ шатанд:

a. Багш мэргэжлийн ангийн III – IV ангийн 5-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг бүрдүүлж  удирдамжид заасан чиглэлээр бэлтгэнэ.
b. Бүрэлдэхүүн сургуулийн хэмжээний I-ршатны шалгаруулалтыг тухайн сургуулийн комисс зохион байгуулна.
c.  I-ршатны шалгаруулалтыг “Хичээлийн судалгаа” хийх үе шатны дагуу зохион байгуулна.
d.  I-ршатны шалгаруулалтын тайлангаа олимпиад зохион байгуулах комисст өөрийн сургуулийн шалгарсан багийн мэдүүлгийн хамт ирүүлнэ. Тайлан нь II-р шатны шалгаруулалтад орох үндэслэл болно. Тайланг хүлээн авах хугацаа: 2016.04.06-ны лхагва гарагийн 16:00 цагт МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн 25 тоотод хэвлэмэл хэлбэрээр хүлээн авна.

II-ршатны үйл ажиллагаа:

А. Бэлтгэл үе шат
a. II-р шатанд МУБИС-ийн салбар сургуулиуд болон багш бэлтгэдэг бусад их дээд сургуулиудаас шалгарсан тус бүр нэг баг оролцоно.
b. 2016.04.06-ны лхагва гарагийн 16:00 цагт МУБИС, Боловсрол судлалын сургуулийн 22 тоотод II-р шатанд тухайн багийн зохион байгуулах хичээлийн сонголтыг хийлгэнэ. Хичээлийнсонголтын үйл ажиллагаанд багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
c. Сургууль тус бүрээс II-р шатанд оролцохоор шалгарсан багийн бүх гишүүд 2016.04.11-ны 15:00 цагт МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн 22 тоотод цугларч, бүртгүүлэн, зохион байгуулах хичээлийн сэдэв сугална.
Б. Үндсэн үе шат
2016.04.13-нд.Сугалсан сэдвээр ээлжит хичээлийн төлөвлөлт хийж, олимпиадын комисст  хүргүүлнэ. (17:00 цагт МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн 25 тоотод)
2016.04.15-нд.Бэлтгэсэн төлөвлөлтийн дагуу ЕБС дээр хичээл зохион байгуулж, хичээлийн хэлэлцүүлэг хийнэ.
2016.04.16-нд.
•  Мэндчилгээ (баг тус бүр өөрийн сургууль, багаа танилцуулсан дуулах, бүжиглэх, уран унших авъяасаа илтгэсэн байх. Жич: Баг тус бүр мэндчилгээг 5-7 минутад багтаана. Хугацаа хэтэрсэн тохиолдолд оноо хасна.)
•  Хичээлийн хэлэлцүүлгийн танилцуулга (баг тус бүр хичээлд хийсэн дүн шинжилгээгээ 5-7 минутад багтаан PPT хэлбэрээр бэлтгэн тайлбарлана.)
•    Зохион байгуулсан хичээлийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэн
•    Нэгдсэн шалгаруулалт

Багуудын бэлтгэл:
Хөгжмийн бичлэг, уртасгагч, холбогч, компьютер бусад хэрэгсэл
Жич: Хичээлийн бичлэг хийх бөгөөд энэ үйл ажиллагааг комисс зохион байгуулна. Сургууль бүрт хичээлийн бичлэгийг хүргүүлнэ.

Шагнал
Багийн шагнал:
Тэргүүн байр           1 баг: Цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Дэд байр                 1 баг: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Гутгаар байр            1 баг: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Шилдэг шинжээч     1 баг: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шилдэг хичээл        1 баг: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шилдэг төлөвлөлт         1 баг: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шилдэг хэрэглэгдэхүүн    1 баг: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

МУБИС Боловсрол судлалын сургууль
Боловсрол судалгаа, аргазүйн тэнхим
МУБИС-ын Оюутны холбоо
Харилцах утас: 88832580


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2