Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

ХӨНГӨН АТЛЕТИК СУРАХ БИЧГИЙН НЭЭЛТ БОЛОВ
Урлаг, Биеийн тамирын сургуулийн Хөнгөн атлетикийн тэнхимийн эрдэмтэн багш, судлаачид оюутан, багш, тамирчид, дасгалжуулагчид болон хөнгөн атлектикийн спортыг сонирхон хичээлэгчдэд зориулан ХӨНГӨН АТЛЕТИК СУРАХ БИЧИГ номыг хэвлүүлэн олны хүртээл болголоо. Сурах бичгийн багийн зохиогчид нь Монгол улсад үе үеийн Биеийн тамирын багш нар, тамирчдыг бэлтгэж, дасгалжуулж ирсэн төдийгүй өөрсдөө манай нэртэй хөнгөн атлетикийн тамирчид юм.
Тус номын нээлтэд  оюутан, багш нар, хөнгөн атлетикийн спортын үе үеийн нэрт тамирчид, бусад их, дээд сургуулиудын багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцон талархлаа илэрхийллээ. Ингээд хөнгөн атлектикийн онол, практикийн чухал ач холбогдол бүхий анхны сурах бичгийг бүтээсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш нартаа баяр хүргэж, шавь нарынх нь өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.












Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2