Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Оюутны урлагийн үзлэг амжилттай болж өнгөрөв
МУБИС-ийн 65 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд төгсөгчид, оюутны хамтарсан тоглолтыг Улаанбаатар паласд зохион байгуулах гэж байна. Энэхүү урлагийн тоглолтод МУБИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг шалгаруулах урлагийн үзлэг Багшийн Сургуулийн Урлаг танхимд зохион байгуулагдлаа.
МУБИС-ийн 65 жилийн урлагийн тоглолтыг зохион байгуулах комиссын дарга УБТС-ийн захирал дэд профессор А.Энхмаа, Эрдэм шинжилгээний албаны дарга,  доктор Я.Шийлэгмаа, комиссын гишүүн багш Ш.Баттогоо, Д.Батсайхан, С.Батцоож, Ц.Эрдэнэжаргал, Н.Долгорсүрэн, Оюутны Холбооны тэргүүн Н.Болор-Эрдэнэ нар ажиллаж, урлагийн тоглолтод оролцох оюутнуудыг шалгаруулав.
Бүрэлдэхүүний сургуулийн оюутнууд бэлтгэл сайтай, идэвхитэй оролцлоо. НОМИНАЦИ тус бүрээр 3 шилдэг үзүүлбэрийг шалгаруулсан бөгөөд цирк номинацид илбийн төрлөөр оролцсон МБУС-ийн оюутан Соронзонболдын үзүүлбэр онцлог бөгөөд шинэлэг байж чадлаа. МУБИС-ийн оюутны холбооноос шилдэгээр шалгарсан оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал олголоо.



















Урлагийн үзлэг шалгаруулах комисс
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2