Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

ХОС ТОГОРУУ ОЮУТНЫ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО
МУБИС-ийн 65 жилийн ой, эх хэлний өдөрт зориулан “Хос тогоруу” яруу найргийн уламжлалт наадмыг Багшийн сургууль, уран зохиолын дугуйлангаас нийт бакалаврын түвшинд суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуусын уран бүтээлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулж байна. ХАМРАХ ХҮРЭЭ: 
Уг уралдаан нь монгол улсын болон гадаад орны бүх их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцох эрхтэй юм. 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Оролцох хүсэлтэй оюутнууд өөрийн зохиосон гурван шүлгийг 4 сарын 13-ны өдрийг хүртэл МУБИС-ийн Багшийн сургууль 108б тоотод авч ирж бүртгүүлнэ. Улмаар зохион байгуулагчдын зүгээс дараагийн шатанд тайзнаас шүлэг унших 20 оюутныг шалгаруулах журмаар уламжлалт хэлбэрээр 3 шатаар явагдана. 

ШАГНАЛЫН САН: 1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал 2-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал З-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал Тусгай байр – 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал 

ХУГАЦАА: 
1. Бүртгэл: 2016 оны 4-р сарын 13-ны 18 цаг хүртэл МУБИС, БС-ийн 108-б тоотод 
2. Шалгаруулалт: 2016 оны 4 сарын 15-ны 15 цагаас Багшийн сургуулийн урлаг танхимд эхэлнэ. 


ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МУБИС, БАГШИЙН СУРГУУЛЬ, 
УРАН ЗОХИОЛЫН ДУГУЙЛАН ХАРИЛЦАХ УТАС: 8804533

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2