Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Монгол хэлний тэнхимийн багш нар БНСУ-д ОУЭШХ-д оролцоод ирэв
Солонгос улсын Pyeong Chang хотноо 2016. 04.01 – 02 ны өдрүүдэд зохион байгуулсан “Зүүн Азийн улс үндэстнүүдийн соёлын асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний  V хуралд  НХУС – ийн захирал  профессор Ж.Батбаатар, Монгол судлалын төвийн эрхлэгч  профессор Ц.Өнөрбаян болон  Монгол хэлний тэнхимийн багш нар амжилттай оролцоод ирлээ. Тус хуралд МУБИС, ШУТИС , Солонгос улсын Сөүлийн Үндэсний Их сургууль, Санжи Их сургууль, БНХАУ-ын  Шандуний Weifang Их сургууль, Өвөрмонголын Их сургуулийн Монгол судлалын төв, Буриад Улсын Их сургууль, 
Дорнод Сибирийн Технологийн Их сургуулийн эрдэмтэн судлаач, багш нар оролцож, Зүүн азийн соёл, боловсролын тухай  асуудлуудаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Энэхүү хурлын хүрээнд “International journal of east asia research”Олон улсын эрх бүхий (ISSN 2414-9543) сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарав. Тус сэтгүүлийн зөвлөлд Солонгос, Япон, Монгол, Хятад, Буриад улсын нэртэй эрдэмтэн төлөөлөгчдийн дунд профессор Ц.Өнөрбаян ажиллаж байна. Тус сэтгүүлийн Монгол талын нарийн бичгийн даргаар Монгол хэлний тэнхимийн багш доктор П.Эрдэнэтуяа ажиллав. Олон улсын хурлын эмхэтгэл “The Character of Cultural interaction in East Asia” нэртэйгээр 5 дахь удаагаа хэвлэгдэн гарав.
 








Монгол хэлний тэнхим

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2