Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Захирлын 2016 оны № .......... 
тоот тушаалын хавсралт 1
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД 2016-2017
 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1    Монгол Улсын БСШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан журам болон энэхүү журмыг баримтлан, Монгол Улсын Боловсролын их сургууль оюутан элсүүлнэ.
1.2    МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.

1.3    Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг МУБИС-ийн элсэлтийн төв комисс зохион байгуулна.
1.4    Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://www.msue.edu.mnhttp://burtgel.surgalt.mn/ цахим хуудасны “Элсэлт 2016” буланд байрлуулна.
1.5    Бүх шатны сургууль, боловсролын байгууллага, иргэдийн эрэлт, хэрэгцээ, захиалга, багшлах боловсон хүчний нөөц, сургалтын орчин нөхцөлд нийцүүлэн, Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамнаас тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.




Элсэлттэй холбоотой мэдээлэл авах вэб сайт: http://www.msue.edu.mn, http://burtgel.surgalt.mn/
Харилцах утас: 976-311-764
Элсэлтийн төв комисс: 326179, 323102
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2