Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

Япон Улсын Акита их сургуулийн 2016 оны oюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
1. 2016 оны 10 сард эхлэх 3 хөтөлбөр:
(1) AUAJ-Акита их сургуулийн академик япон хэлний хөтөлбөр- хоёр семестрийн хөтөлбөр (2017 оны 8 сар хүртэл)
(2) RVP-Бүс нутгийн сэргээн сайжруулах хөтөлбөр- хоёр семестрийн хөтөлбөр (2017 оны 8 сар хүртэл)
(3) General program-Ерөнхий хөтөлбөр-нэг семестр(2017 оны 2 сар хүртэл) эсвэл хоёр семестр (2017 оны 8 сар хүртэл)

2. Шаардлагатай бичиг баримт:
Жагсаалтын 1,2,3,7,9 дэх маягтыг дараах вэб хуудснаас татаж авч болно:
(Япон) http://www.pcix.akita-u.ac.jp/inter/eventa/item.cgi?pro&185
( Англи ) http://www.pcix.akita-u.ac.jp/inter_en/eventa/item.cgi?pro&60
1. Олон улсын солилцооны маягт.
2. Хувийн мэдээлэл.
3.Орон сууцны өргөдлийн маягт.
4.Элсэлтийн гэрчилгээ.
5.Хичээлийн дүнгийн хуулга.
6. 3 цээж зурга (3.5 cm4.5 cm)
7.Шалгуурт тэнцсэн гэрчилгээний маягт.
8.Гадаад паспортын хуулбар.
9.Эрүүл мэндийн гэрчилгээ.
10.AUAJ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд япон хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар бүрдүүлэх хэрэгтэй.

3. Акита их сургуулийн солилцооны оюутнуудад зориулсан хөтөлбөр.

AUAJ хөтөлбөр: Япон хэлний өндөр мэдлэгтэй болон эрдэм шинжилгээний салбарт туршлагатай гадаадын оюутнуудад зориулагдсан хөтөлбөр. Акита их сургуулийн оюутнуудтай хамт суралцах болно. Бүх хичээл нь япон хэл дээр заагдах болно. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нь хоёр семестр( 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл)

RV хөтөлбөр: Япон хэл, соёл болон судалгааны ажилд оролцох хүсэлтэй гадаадын оюутнуудад зориулагдсан хөтөлбөр. Ихэнх хичээл нь англи хэл дээр заагдах болно. Хөтөлбөрийн сүүлийн хагас жилд япон оюутнуудтай болон орон нутгийн иргэдтэй хамтарч бүс нутгийн сэргээн сайжруулах хөтөлбөр дээр ажиллах болно. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нь хоёр семестр(2016 оны 10 дугаар сар-2017 оны 8 дугаар сар)

Ерөнхий хөтөлбөр: Оюутнууд нэг семестр эсвэл хоёр семестр хичээллэх боломжтой.Хөтөлбөр болон бусад мэргэжлийн хичээлүүдийг өөртөө тохируулж өөрчлөх боломжтой. Мэргэжлийн хичээл судлахын тулд япон хэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй.


Бичиг баримт хүлээн авах эцсийн хугацаа 5 сарын 18

2016 оны намрын JASSO тэтгэлэг байхгүй гэдгийг анхаарна уу.

Гадаад харилцааны алба


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2