Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуультай хамтран хэрэгжүүлэх төслийн нээлт болов
МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний  хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа 4-р сарын 12-ны өдрийн 11.00 цагт МУБИС-ийн Сургалт-судалгаа, инновацийн төвийн 600 тоот танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ХБНГУ-ын элчин сайд ноён Герхард Тийдэманн, МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар,

Төслийн удирдагч хатагтай доктор, проф. Катрин Питтнэр, Рүүр-Бохумын их сургуулийн профессорууд доктор, проф. Ханс-Рүдигэр Флүк, доктор Даниэл Хэйндэл нар болон Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы боловсролын байгууллагуудын удирдах ажилтан, багш нар, мөн бусад их, дээд сургуулийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Мөн НХУС-ийн Герман хэлний багш нар оюутнуудын хамт идэвхтэй оролцон мэндчилгээ дэвшүүллээ. Энэ төслийн цаашдын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар уншигчиддаа хүргэх болно. Ингээд хоёр их сургууль хоорондын цаашдын хамтын ажиллагаанд улам их амжилтыг хүсье.  










Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2