Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

МУБИС 65 жил

Ахмад төгсөгчид 46 жилийн дараа төрөлх сургууль дээрээ
МУБИС-ийн тухайн үеийн УБДС-ийн 1970 оны Монгол хэл уран зохиолын багшийн П.Бямбасан багштай ангийн ахмад төгсөгчид төрөлх сургууль дээрээ 46 жилийн дараа 4-р сарын 14-ны өдөр хүрэлцэн ирэв. Ахмад төгсөгчидөө МУБИС Төгсөгчдийн холбоо хүндэтгэн хүлээн авч дурсамж, хуучийг сонсон халуун дотно яриа өрнүүлэн нэгэн өдрийг өнгөрөөв.
Ахмад төгсөгчид Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Багануур, Улаанбаатар хотоос сургуулиа зорин ирсэн ба ангийн нийт 28 төгсөгчөөс МУГБ- 1, БТА -14, ХМТА -1, БТС-ын тэргүүний ажилтан 1 төржээ.  Мөн Спортын мастертай, бүх ард түмний спортын наадмын тамирчин, Сочид болсон залуучуудын наадмын төлөөлөгчтэй, зуны болоод намрын ажлаар ангийнхаа дууг зохиосон гэхчилэн ярих түүхтэй анги юм байна.  Ахмад төгсөгчид маань НХУС-ийн Монгол хэлний салбарын оюутнуудтай А-200 тоот танхимд  "Дурсамж дүүрэн оюутан цаг" уулзалтыг хийж оюутан цагийн дурсамж, ажил, амьдралын туршлагаас хуваалцав. Тухайлбал, 1966 оны үерийн дараах үйл ажиллагаанд хэрхэн оролцсон, оюутан цагийн сурах арга барил, багшлах арга ухаан, багш болсон амьдралын туршлагаасаа дурсан ярьж оюутнуудын сонирхсон асуултанд хариулсан сайхан арга хэмжээ болов. Дашрамд Төгсөгчдийн холбоог сургуулийн захиргаанаас дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд МУБИС-ийн Төгсөгчдийн холбоонд ажлын өрөө гарган өгсөн ба тус албан өрөө нь хичээлийн Б-байрны 300 тоот танхимд байрлаж байна. Иймд нийт төгсөгчидөө сургуультайгаа болон Төгсөгчдийн холбоотойгоо хамтран ажиллахыг урин тус холбооны нарийн бичгийн дарга НХУС-ийн багш, төгсөгч Г.Даариймаатай холбоо барьж хамтран ажиллах боломжтой болоод байгааг дуулгахад таатай байна. Ахмадын төгсөгчиддөө хүлээн авах үеэр төгсөгчиддөө МУБИС-ийн Төгсөгчдийн холбооны гишүүний үнэмлэхийг тус холбооны дурсгалын зүйлийн хамт  гардуулж өгсөн юм. 
Ингээд мянга мянган шавь нарын хайртай багш нь болсон ахмад төгсөгч багш нартаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсье.













Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2