Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

“БАГШИЙН ХӨГЖИЛ-ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурлаа МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албатай хамтран 2016 оны 04-р сарын 07-08-ны өдрүүдэд “БАГШИЙН ХӨГЖИЛ-ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвийн доор зохион байгууллаа. Энэхүү ОУЭШХ нь МУБИС болон МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит болсоноороо онцлог байв. 

Тус хуралд МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, доктор Д.Мандах, Архангай аймгийн засаг дарга, МУБИС-ийн хүндэт доктор Д.Бат-Эрдэнэ, БСГ-ын дарга А.Амгаланбаатар, МУБИС-ийн Багшийн сургууль, МБУС, НХУС, БоСС, СӨБС-ийн профессор багш нар, ОХУ-ын Буриадын Багшийн коллежийн захирал Нимбуева Светлана Цыдыповна, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургуулийн анхан зэргийн сурган хүмүүжлийн сургуулийн дэд профессор Хайлун, дэд профессор Сарангоо, багш Өрлөг, Саруул,  АНУ-ын Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Marc Kristopher Calilanнар уригдан оролцсоноос гадна ОХУ-ын Буриадын багшийн коллеж, ОХУ-ын Тувагийн их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Олон улсын дээд сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Боловсролын хүрээлэн, Дархан-Уул аймгийн ХААИС, ИЗОИС, Ховд аймгийн “Прогресс” дунд сургуулийн багш нар, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Архангай аймаг дахь төгсөгчдийн төлөөлөл илтгэлээ ирүүлж оролцлоо. 2016 оны 04 сарын 07-ний өдрийн салбар хуралдаанд 6 илтгэл, 2016 оны 04 сарын 08-ний өдрийн үндсэн хуралдаанд 16 илтгэл нийт 22 илтгэл хэлэлцүүлэгдсэн ба “Багшийн хөгжил-технологийн шинэчлэл” илтгэлийн эмхэтгэлд 42 илтгэл, өгүүлэл хэвлэгдсэн байна.


Архангайн Багшийн сургууль


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2