Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Элсэлт-2016

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016” үзэсгэлэнд оролцлоо
Жил бүр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдэд зориулан зохион байгуулдаг үзэсгэлэн яармаг  2016 оны 4- р сарын 22-нд  нээлтээ хийж МУБИС амжилттай оролцов. Тус үзэсгэлэн яармаг “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016”  нэрийн дор 4- р сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл группд зохион байгуулагдаж  байна. 
Энэ үзэсгэлэн яармагийн зохион байгуулагчаар  Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн Боловсролын Газар, Монголын  Их Дээд Сургуулиудын Консорциум, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо,  Мишээл Групп ХХК хамтран ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга, ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээлэл түгээх үйл ажиллагаа, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан мэргэжлийн сургалт, зөвлөгөө, боловсролын салбарын хөгжлийн чиглэлийн танилцуулга зэрэг оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт, зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд гэх мэт өргөн арга хэмжээнүүдийг оролцогч байгууллагууд  үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулав.  Тус үзэсгэлэн яармагт МУБИС 2012 оноос хойш тасралтгүй амжилттай оролцсоор ирсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Оюутанд үйлчлэх албаны хамт олон оюутнуудын хамт шинэ элсэгчдэд зориулсан МУБИС-ийн элсэлтийн талаарх бүх танилцуулга, мэдээ мэдээлэл, шинэ элсэгчдэд зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, МУБИС-д суралцах давуу талууд болон суралцах таатай орчин зэрэг өргөн мэдээллүүдийг үйлчлүүлэгчдэд хүргэж идэвхтэй ажиллав. 









Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2