Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

"ОЮУТАН ЦЭРЭГ" ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛИЙН ЯВЦТАЙ САЙДУУД ТАНИЛЦАВ
"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд  энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус эхний сургалт болох цэргийн ерөнхий бэлтгэл буюу цэргийн эрдмийн хичээлд шамдан сурч байна. Тус хөтөлбөрийн хичээлийн явцтай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ШУТИС, МУИС, МУБИС-д хичээллэж байхад нь очиж танилцлаа. 
2016 оны 4-р сарын 23-ны өдөр хоёр сайдыг дагалдан Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, БХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, хурандаа Д.Баасандамба, "Оюутан цэрэг"-ийн Ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, хурандаа Ц.Анхбаяр нар болон их, дээд сургууль, "Монголын оюутны холбоо"-ны удирдлагууд ажиллав. 

2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн ба энэ жил нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгуудад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэлснээрээ онцлог байна.  Энэ удаагийн нийслэл дэх "Оюутан цэрэг" хөтөлбөрт нийт 6 дүүргийн 64 их, дээд сургуулиас 948 оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр долоон бүлгээр хичээллэж байна. 

БХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон сургалтын бүлгийн 17 багш 7 хоног бүрийн бямба, ням гаригуудын 09.00-14.00 цагийн хооронд нийт хоёр кредит 96 цагийн "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу явуулж байгаа ажээ. 

"Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалт энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх 6-р  сарын 1-нийг хүртэл зохион байгуулагдана. Харин цэргийн эрдмийн хичээлийн дараа онолын шалгалт авч тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан улмаар хоёр шат буюу "Цэргийн мэргэжлийн бэлтгэл" сургалтад гарах юм байна. Энэ хугацаа нь 6-р сарын 15-наас 8-р сарын 15-ныг дуустал байхаар төлөвлөжээ. 











Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2