Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

2016 ОНЫ БАГШЛАХ ДАДЛАГЫН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
МУБИС төгсөгчдийнхөө чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний чадварыг сайжруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь сүүлийн 3 жилд оюутны тэтгэлэгтэй багшлах дадлагыг хот, хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа  явдал юм. МУБИС-ийн 2016 оны оюутнуудын тэтгэлэгтэйгээр багшлах дадлага хийсэн тайлан үзэсгэлэн, “Шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах арга хэмжээ МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог болж 4-р сарын 27-нд амжилттай өндөрлөв.
Тус арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон МУБИС-ийн удирдлагууд, багш, оюутнууд,  МУБИС-ийн төгсөгч шинжлэх ухаан, урлаг, соёл, спортын алдартан МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Ардын жүжигчид, ШУ-ны Академичид, Төрийн соёрхолт, гавьяатууд, уран зураач нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Багшлах дадлагын шилдэг номинацид шалгарсан оюутнууд МУБИС-ийн ахмад төгсөгч ШУ, Урлаг, Соёл, Спортын алдартнуудаас БАТЛАМЖАА гардан авсан дурсамж дүүрэн өдөр болов. Нийт багшлах дадлагаа амжилттай хийсэн болон шилдэгийн шилдэгээр шалгарсан бүх оюутнууддаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе.
 
2016 ОНЫ БАГШЛАХ ДАДЛАГЫН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГҮҮД
 
  Багшлах дадлагын шилдэг номинацид шалгарсан 3-р ангийн оюутнууд
 
 “Шилдэг технологич оюутан-багш”
1-р байр: Э.Пүрэврагчаа / НХУС Түүх, нийгмийн багш/
2-р байр: Б.Түмэнзаяа    / БС-СӨБС 3-1 анги/         
3-р байр:  А.Солонгоо  / УБТС-Биеийн тамир, эрүүл мэнд/

“Шилдэг зохион байгуулагч оюутан-багш”

1-р байр: С.Нарангуа / МБУС, ГЗАЖ-3/
2-р байр: Э.Алтанцэцэг / МБУС, ММЗ-3/
3-р байр:  Б.Маралмаа / БС-СӨБС 3-5 анги/

 “Шилдэг судлаач оюутан-багш”
1-р байр: Б.Ариунзандан / Багшийн сургууль-3/
2-р байр: Э.Энх-Амгалан / НУБ-3/
3-р байр:  Д.Аззаяа / МБУС, Биологи эрүүл мэнд-3/

Багшлах дадлагын шилдэг номинацид шалгарсан 4-р ангийн оюутнууд
 
“Шилдэг технологич оюутан-багш”
1-р байр: Б.Саранхүү /УБТС, Биеийн тамир, эрүүл мэнд-4/
2-р байр: А.Сумъяабат / УБТС, Дүрслэх урлаг, технологи-4/
3-р байр:  Б.Урангоо / МБУС, Математик, мэдээлэл зүй-4/

“Шилдэг зохион байгуулагч оюутан-багш”
1-р байр: Г.Нарантуяа / НХУС, Монгол, англи хэл-4/
2-р байр: Г.Гансувд / МБУС, Физик, мэдээлэл зүй-4/
3-р байр: С.Азжаргал / МБУС, Мэдээлэл зүй-4/

“Шилдэг судлаач оюутан-багш”

1-р байр: Ч.Нямдорж /МБУС, Газарзүй байгаль шинжлэл-4/
2-р байр: Б.Сүхбат / УБТС, Биеийн тамир, эрүүл мэнд-4/
3-р байр:  Г.Пагамдолгор / МБУС, Мэдээлэл зүй-4/

 
















 
Т.Дуламрагчаа
 


 
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2