Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

МУБИС 65 жил

МУБИС-ийн магистрант, докторантуудын шилдэг илтгэгчид шалгарав
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурал  Байгалийн ухаан, Боловсрол судлал, Хүмүүнлэгийн ухаан гэсэн  3 салбар хуралдаанаар зохион байгуулагдан шилдэг илтгэгчиддээ шалгарууллаа.  Салбар хуралдаан тус бүрээс шалгарсан шилдэгүүддээ 2016 оны 4-р сарын 29-ны өдөр шагналыг МУБИС-ийн ЭША-ны дарга доктор Я.Шийлэгмаа гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүсэв.


Боловсрол судлал: 
1-р байр: Д.Алтайхүү /БС докторант/
2-р байр: Т.Бямбажав /БС докторант/
3-р байр: Д.Алтангэрэл /БС докторант/

Байгалийн ухаан: 
1-р байр: Ж.Шинэбаяр /Физик докторант/
2-р байр: П.Золжаргал /Биологи докторант

Хүмүүнлэгийн ухаан: 
1-р байр: Г.Нямдаваа /Хүмүүнлэгийн ухааны докторант/
2-р байр: С.Гандэлгэр  /Хүмүүнлэгийн ухааны докторант/
3-р байр: Г.Мандахбаяр /Хүмүүнлэгийн ухааны магистрант /

Энэ удаагийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурал нь МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдсанаараа онцлог байсан ба хурлын үеэр тус ЭШ-ний хурлын эмхэтгэл хэвлэгдэн илтгэгчид, магистрант, докторантуудын гар дээр очсоноороо тэдний талархалыг хүлээсэн үйл явдал болов. Ингээд эрдмийн их үйл хэрэгт сэтгэл оюутнаа чилээн буй эрхэм магистрант, докторант та бүхэндээ эрдмийн их амжилтыг хүсэн ерөөе. 



МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2