Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловсрол судлалын тэнхмийн багш нартай хамтран зохион байгуулсан сургалт амжилттай өндөрлөлөө
МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургууль,  Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловсрол судлалын тэнхмийн профессор багш нартай хамтарч “ Тусгай хэрэгцээт боловсрол” сэдэвт сургалтыг тусгай боловсролын багшийн мэргэжлээр төгсөгчид, багш нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, Хёогод сурч байгаа тусгай боловсролын магистрант оюутнуудыг чадавхжуулах зорилгоор 
2016 оны  3-р сарын  15-наас  2016 оны   4-р сарын 22 хүртэл тусгай боловсролын чухал ач холбогдол бүхий дараах чиглэлээр нийт 5 удаагийн цуврал сургалтыг  зохион байгууллаа. Үүнд: 

•3- сарын 15-17 “ Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловрол “сэдвээр  тусгай боловсролын зөвлөх багш Хаяаши Кензо
•3- сарын 22-24 “ Сонсголын  бэрхшээлтэй хүүхдийн боловрол “сэдвээр  проф. Торигое Такаши
•4- сарын  5-7 “ Аутизмын хүрээний эмгэгтэй  хүүхдийн боловрол “сэдвээр  проф. Исава Шинзо
•4- сарын 12-14 “ Тулах хөдөлгөөний эрхтний  бэрхшээлтэй хүүхдийн боловрол “сэдвээр  проф. Ишикура Кенжи
•4- сарын 19-21“ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн оношлогоо, дэмжлэг тусламж  “сэдвээр  проф.  Такано Миюки нар тус тус хичээл зааж, сургалтын япон хэлний аман  ба бичгийн орчуулгыг Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловрол судлалын магистрант  С.Батхишиг  / 4 удаа / Б. Золзаяа/ 1 удаа  / нар   мөн бичгийн орчуулгыг тус сургуулийн магистрант Түвшинжаргал нар тус тус  хийв. 

  Дээрхи сургалтад МУБИС-ийн тусгай боловсролын багшийн нэг жилийн ангийг төгсөгчид, Боловсрол Судлалын Сургуулийн нийгмийн ажил, сэтгэл судлал арга зүй, Боловсрол судлал, Насан туршийн боловролын тэнхим, Багшийн Сургууль, СӨБС-ийн багш нар, согог зүйч мэргэжлийн багш,  УБ хотын 6 тусгай сургууль, 2 тусгай цэцэрлэг,  МУИС-ийн сурган, сэтгэл судлалын тэнхмийн багш нар,  Насан туршийн боловсролын үндэсний төв, СЗХҮТөв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх Үнэлгээний Төв комисс, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дорнод аймгийн тусгай сургууль, тусгай боловсролын  байгууллага, Монголын Аутизмын холбоо, Дауны холбоо, Аутизм Монголиа гэх мэт төрийн болон ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх зэрэг  төлөөлөл  бүхий  нийт  210 хүн оролцсон. Сургалтад оролцогч бүрийг сургалтын  гарын авлагаар хангаж, сертификат олгосон. 

Энэхүү сургалтад ашигласан гарын авлагыг дахин хянаж цаашид ном болгон хэвлүүлэх, мөн тусгай боловсролын толь бичиг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн болон хэл найруулга хянах ажилд БоСС-ийн захирал, дэд.проф. Г.Цогзолмаа, НТБ-ын тэнхимйн эрхлэгч дэд.проф. С.Эрдэнэцэцэг, ССАЗТ-ийн багш дэд.проф.  Г.Батцэнгэл, НАТ-ийн багш докторант Ч.Байгальмаа, Багшийн Сургуулийн багш доктор Д.Одгэрэл нар оролцож байна. 

Энэхүү сургалтыг зохион байгуулах, тусгай боловсролын ном, толь бичиг боловсруулах ажлыг Япон дахь Шинжлэх Ухааныг Дэмжих Сангаас  /Japan Sotiety for the Promotion of Sciense/ санхүүжүүлсэн бөгөөд төслийн удирдагчаар Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловсрол судлалын тэнхмийн багш  профессор Кэнжи Ишикура, монгол талын зохицуулагчаар ССАЗТ –ийн багш дэд.проф. Г.Батцэнгэл нар ажиллаж байна.

Сургалт явуулсан профессор багш нарын  тухайд  тусгай боловсролын чиглэлээр  өөр өөрийн чиглэлээр /оюуны хөгжил, сонсгол, хөдөлгөөний бэрхшээл, аутизм г.м / нарийн мэргэшсэн, судалгааны ажлын баялаг материалтай, судалшгааны арга зүйг өндөр түвшинд эзэмшсэн практик арвин туршлагатай,  орчин үеийн шинэлэг мэдээлэл, сонирхолтой бичлэг, видео, зурагт үзүүлэнг  сургалтад ашиглаж, сургалтын техник хэрэгсэл зэргийг бэлтгэж ирсэн  зэргээрээ онцлог байсан болно. 











Боловсрол судлалын сургууль
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2