Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутан солилцоо

Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд тэтгэлэгтэй суралцах оюутнууд тодорлоо
НХУС-ийн Герман хэлний багшийн ангийн оюутнууд 2006 оноос эхлэн Швейцарийн Холбооны Улсын Тургау мужийн парламентийн гишүүн асан Анита Фарнигийн удирдан явуулдаг  “Хэлний сургалт ба багш боловсрол” хөтөлбөрт  нийт 25 оюутныг хамруулан Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд 100% тэтгэлэгтэй (оюутан бүрт жилийн 13,000 CHF буюу 23 сая төгрөгийн) нэг жилийн хугацаатай суралцуулаад байгаа билээ.

Ирэх 2016-2017 оны хичээлийн жилд Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахаар герман хэлний багшийн 2-р ангийн оюутан  Д.Баасанхүү, Г.Ариунзул, Г.Алтанжаргал нар шалгарлаа. Ийнхүү ирэх 2016-2017 оны хичээлийн жилд Швейцарь улсыг зорих болсон оюутнууддаа амжилт хүсч, сайн сайхныг хүсье.



Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2