Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

МУБИС 65 жил

МУБИС Чингисийн одонт ахмад төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэв
МУБИС 65 жилийн ойгоо угтан олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ. Үүний нэг нь төгсөгчидтэйгөө холбоо тогтоож, тэдэнтэй хамтрах, хүндэтгэл үзүүлэх, ахмад үе, үеийн төгсөгчидөө хүлээн авч уулзах зэрэг өргөн арга хэмжээг зохион байгуулсаар байна. МУБИС-иас өнгөрсөн 65 жилийн хугацаанд МУ-ын олон алдартангууд төрөн гарсан нь бид бүхний үргэлжийн бахархал болсоор ирсэн юм. 5-р сарын 11-ны өдөр Чингисийн одонт 2 ахмад төгсөгчөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Төрийн Дээд шагнал-Тэргүүн зэргийн одон “ЧИНГИС ХААН” одонг 9 эрхэм өнөөдрийг хүртэл хүртээд байгаагийн 2 нь манай эрхэм ахмад төгсөгч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, эрдэмтэн Гомбожавын Мэнд-Ооёо, Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав нар юм.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал проф. Л.Цэрэнсодном, дэд проф. Х.Тамир, Багшийн сургуулийн захирал доктор Д.Мандах, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, Архангай дахь Багшийн сургуулийн захирал Г.Батсуурь нар болон  Оюутанд үйлчлэх алба, Хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтэнүүд, эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөл оролцон мэндчилгээ дэвшүүлж, дурсамж яриа өрнүүллээ.

Эрдэмтэн зохиолч Г.Мэнд-Ооёо Багшийн сургууль, НХУС-ийн, эрхэм хөгжмийн зохиолч Б.Шарав Багшийн сургуулийн төгсөгч бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээний дараа төгссөн сургууль дээрээ тус тус хүрэлцэн очиж оюутнуудтай уулзан лекц уншиж, бүтээлийн дээжээсээ сургуульдаа өргөн барилаа.

Ингээд төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирж, оюутан цагаа дурсан өөрийн амьдралын түүхэн замналаасаа хуваалцаж халуун дотно яриа өрнүүлсэн эрхэм бахархалт ахмад төгсөгчиддөө талархлаа дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.























Т.Дуламрагчаа





Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2