Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Чинжүгийн БИС-ийн захирал Чой Мүүн Сонгд Багшийн Сургуулийн "Хүндэт доктор" цол олгов
Хамтын ажиллагаатай БНСУ-ын Чинжүгийн Боловсролын их сургуулийн захирал доктор, проф. Чой Мүүн Сонг профессор багш нарын хамт МУБИС-д айлчлал хийж, МУБИС-тай Бага боловсролын сургалтын чанар, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байгаа билээ. Зочдыг МУБИС-ийн удирдлагууд болон Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар хүлээн авч уулзалт хийн Багшийн сургуулийн ЭЗ-ийн шийдвэрээр Чинжүгийн БИС-ийн 7 дахь захирал Чой Мүүн Сонгд Багшийн Сургуулийн "Хүндэт доктор" цол олгосныг өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ. 
Түүний Бага боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж олгож буй энэхүү ХҮНДЭТ ДОКТОРЫН цолны Өргөмжлөл, медалионыг МУБИС-ийн захирал доктор профессор Д.Мөнхжаргал гардуулан өгч баяр хүргэв. Багшийн сургуулийн “Хүндэт доктор” цол, өргөмжлөл хүртсэн ноён Чой Мүүн Сонг талархлыг үг хэлэхдээ: "Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбарт олон жил найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Боловсролын салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байгаад баяртай байдаг. БНСУ-д 30 000 монгол залуус боловсрол эзэмшиж байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа нь хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн харилцан ашигтай хамтран ажиллаж, бие биендээ тусалж, дэмжсэн харилцаа байна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.














Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2