Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН УЛСЫН 48-р ОЛИМПИАД ШИЛДЭГҮҮД
Монгол хэлбичгийн улсын 48 дугаар олимдиад 2016 оны  4 дүгээр сарын 25-26-ны өдөр МУБИС-ийн А байрны 312  дугаар өрөөнд болж өнгөрлөө. Энэ удаагийн олимпиад нь МУБИС байгуулагдсаны 65 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлог байв. Олимпиадын эхний өдөр багш нарын, хоёрдахь өдөр сурагчдын олимдиадыг тус тус зохион байгуулав.  

Сурагчдын олимпиад
12 дугаар ангийн сурагчдын олимпиадад аймаг, нийслэлээс шалгарсан 28 сурагч оролцсоноос:
1-р  байрт: А.Дэлгэрзаяа (30.5) /Увс  аймгийн 2 дугаар цогцолбор сургуулийн сурагч/
2-р байрт: Б.Долгормаа (28.5) /Өвөрхангай аймгийн 2 дугаар сургуулийн сурагч/, 
Ц.Оюунтуяа (28.0) /Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуулийн сурагч/
3-р байрт:  Э.Лхагва-Очир, (27.5) /Архангай аймгийн Хайрхан сумын дунд сургуулийн сурагч/, 
Ц.Хулан (27.0) /Орхон аймгийн Наран цогцолбор сургуулийн сурагч/, 
М.Ганбагана (27.0) /Дундговь аймгийн 3-р сургуулийн сурагч/ нар тус тус шалгаран, алт мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. 

Сурагчид нийдээ 40 онооны 8 төрлийн даалгавар гүйцэтгэсэн байдлаас үзэхэд эхний гурван байранд орсон зургаан сурагчийн гүйцэтгэл 67.5-76.3 хувь байна. Эдгээрээс гадна гурван сурагч 60-65, есөн сурагч 50-59 хувийн гүйцэтгэлтэй, үлдсэн 10 сурагчийн гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй байна. Мөн олимпиадад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлээс харахад зөв бичих дүрмийн хэрэглээг үнэлэх гүйцэтгэл 26.3%, монгол бичгийн даалгаврын гүйцэтгэл 49.7 байгаа нь хамгийн бага, зохион бичих ажил 93.6%-тай байгаа нь хамгийн өндөр гүйцэтгэлтэй байгаа нь харагдлаа. 

Багш нарын олимпиад:
Багш нарын олимпиадад 30 багш оролцсоноос:
1-р байрт:  Дундговь “Говийн ирээдүй”  цогцолбор сургуулийн багш Э.Тогоохүү, 
2-р байрт: Увс аймгийн  1 дүгээр цогцолбор сургуулийн багш М.Мягмаржав,
3-р байрт: Завхан аймгийн “Дэвшил”  сургуулийн багш Ч.Уранчимэг нар тус тус шалгарав. 

Багш нар нийтдээ 50 онооны 9 төрлийн даалгавар гүйцэтгэсэнээс 11 багш 60-70%, 12 багш авбал зохих 50 онооны  50-69%, 7 багш 37-49% оноотой   үзэхэд гурван багшаас бусад нь авах 1500 онооны 50 ба түүнээс дээш хувийн  гүйцэтгэлтэй, гүйцэтгэлийн дундаж хувь 55.1 хувь байна. Даалгавар тус бүрийн гүйцэтгэлээс  харахад үгийн гарал 16.7% байгаа нь хамгийн бага үзүүлэлттэй, зохиох бичлэг 93.3% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. 

Ингээд уламжлалт Монгол хэлбичгийн улсын 48 дугаар олимдиадад амжилттай оролцсон бүх оролцогч нартаа олимпиадыг зохион байгуулах хорооны бүх гишүүдийн өмнөөс талархал дэвшүүлж,  амжилт хүсье





 


Олимпиадыг зохион байгуулах хороо

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2