Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш боловсролын шинэчлэл

"Дархан" дээд сургуультай хамтран ажиллана
МУБИС "Дархан" дээд сургуультай хамтын ажиллагаа хөгжүүлэхээр захирал проф. Д.Мөнхжаргал, Дархан дээд сургуулийн захирал доктор, проф. Ч.Батдэлгэр нар хамтын ажиллагааны гэрээнд 5-р сарын 13-нд гарын үсэг зурлаа. МУБИС сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн ЕБС болон хувийн их, дээд сургуулиудтай хамтран орон нутаг, их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нилээд анхаарч ажиллаж байна. 
Ингэснээр хамтарч эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, профессор багш нар очиж лекц унших, харилцан туслалцах, дэмжих зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үеэр МУБИС-иас ЭШХАЭ дэд захирал проф. Л.Цэрэнсодном, СХАЭ дэд захирал дэд проф. Х.Тамир, ГХА-ны дарга Д.Очирхөлгөн, Дархан ДС-иас Дэд захирал дэд проф. А.Лосол, Элсэлт хариуцсан нарийн бичгийн дарга, ЭЗ-ийн багш Ц.Өнөрсайхан, Дотоод хяналт, үнэлгээ хариуцсан ажилтан Б.Солонго, Сургалтын менежер Б.Дашравдан нар байлцав. Ингээд 2 сургууль хоорондын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье. Дархан дээд сургуулийн захирал проф. Ч.Батдэлгэр манай Газар зүйн тэнхмийн олон жил багшилж байсан манай ахмад багш нарын нэг юм. Танд эрүүл энх, сайн сайхныг шавь нарынх өмнөөс хүсэн ерөөе.







Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2