Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Инноваци, үйлдвэрлэл

МУБИС Сургалт, судалгааны төвийн 7 давхар байрыг ашиглалтанд орууллаа
МУБИС сүүлийн жилүүдэд сургалтын орчинг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалтыг хийж, эрчимтэй шинэчлэлтийг хийсээр байна. Түүний нэг үйл явдал нь 5-р сарын 14–ны өдөр хичээлийн 11-р байр буюу СУРГАЛТ-СУДАЛГААНЫ ТӨВ-ийн 7 давхар барилгыг ашиглалтанд оруулах нээлтийн ёслолын арга хэмжээ байлаа.  Нээлтийн ёслолд МУБИС-ийн үе үеийн удирдлагууд, багш, оюутны төлөөлөл, ахмад багш нар болон төгсөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хамтын ажиллагаатай боловсрол болон их, дээд сургуулиудын зочид төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирсэн юм. 
Сургалт, судалгааны төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж захирал доктор, проф. Д.Мөнхжаргал үг хэлсний дараа туузыг захирал Д.Мөнхжаргал, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамир, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Цэрэнсодном, Сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэн, Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, Инноваци-үйлдвэрлэлийн албаны дарга Ц.Энхбат нар хайчлав. Тус төвийн нээлтийн үеэр МУБИС-ийн түүхэн фото зургийн болон багш , оюутны бүтээлийн, МУБИС-ийн инновацийн  бүтээгдэхүүний үзэсгэлэнгүүдийг тус тус толилуулж, шинэ төвийн үйл ажиллагааг танилцуулах, багш нар, төгсөгчид, хамтын ажиллагаатай бусад их, дээд сургуулиудаас ном хандивлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ийнхүү МУБИС-ийн оюутан суралцагчид, багш нар, судлаачид орчин үеийн тав тохитой номын сан болон сургалтын танхмуудаар үйлчлүүлэх сайхан орчин бий болов. Энэхүү хичээл, сургалтын шинэ 7 давхар барилга нь МУБИС-ийн  65 жилийн ойн үеэр ашиглалтанд орж байгаагаараа онцлог нэгэн баярт үйл явдал болж байна. Ингээд МУБИС-ийн хамт олон, үе үеийн ахмадууд, төгсөгчиддөө баярын мэндийг дэвшүүлж сайн сайхныг ерөөе. 

























Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2