Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Урлаг, спорт

МУБИС “ДИЗАЙНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-иар шалгарав
Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг "ХАВРЫН ГОЁЛ, ДИЗАЙН СУРГАЛТ -2016" наадмын “ДИЗАЙНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-иар Монгол Улсын Боловсролын Их Сургууль шалгарлаа. Энэ жилийн наадамд МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуулийн захирал дэд проф. А.Энхмаа ахлагчтай баг Технологийн тэнхмийн багш Ц.Мөнхцэцэг, Ч.Болортуяа, Ч.Мөнхбаяр, Т.Сэлэнгэ нарын удирдлагаар Хувцасны дизайн болон Компьютер, график дизайны 4-р курсын оюутнууд хамтран ажиллаж Хувцас загварын нийт 11 коллекц, Графикийн үзэсгэлэнгээ толилуулжээ.
Мөн хувцасны загварт 3D технологийг нэвтрүүлсэн нь шинэлэг, содон болж чадсан байна. Наадмын үеэр Технологийн тэнхимийн багш Ч.Болортуяа Дизайнеруудын холбооны “Академийн шилдэг шагнал”-аар, багш О.Эрдэнэчимэг “Шилдэг илтгэл”, Ц.Мөнхцэцэг багшийн удирдсан Хувцас дизайны 4-р курсын оюутан Б.Дулам “Авангард хувцасны” төрөлд шилдэгээр тус тус шалгарчээ. Ингээд "ХАВРЫН ГОЁЛ, ДИЗАЙН СУРГАЛТ-2016" наадамд МУБИС-ийнхаа нэрийг өндөрт өргөн амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа халуун баяр хүргэж , МУБИС-ийн 65 жилийн баярын мэнд хүргэж улам их амжилт хүсье.











Т.Дуламрагчаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2