Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

“ТУСГАЛ ИНКУБАТОР” төв нээгдлээ
МУБИС-ийн ЭША-наас хэрэгжүүлж буй дотоодын төслийн хүрээнд Багшийн сургуулийн БСАЗ тэнхмийн багш доктор Н.Цогзолмаа санаачилан төслийн багийн гишүүдийн хамтын ажиллагааны үр дүнд  “ТУСГАЛ ИНКУБАТОР” сургалтын лаборатори бүхий төв нээлтээ 5-р сарын 17-ны өдөр хийв. Тус төвийг ийнхүү нээхэд хамтран ажилладаг ХААН банкны “ХААН САН”-гийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлж , ЕБС-ийн сурагч, багш, багш бэлтгэдэг  их сургуулийн оюутан,багш хамтран нэг дор ажиллах боломж бүрдүүлж чадлаа.
Төвийн нээлтэд МУБИС-ийн ЭЗХАЭ дэд захирал дэд проф. Л.Ганцэцэг, Багшийн сургуулийн дэд захирал доктор Б.Булган, БСАЗ тэнхмийн эрхлэгч дэд проф. Б.Оюунцэцэг, ахмад багш проф. Б.Балдулмаа, Хаан банкны Бизнес харилцааны газрын захирал С.Ариунцэцэг, мэргэжилтэн Г.Булган нар болон Багшийн сургуулийн багш нар, оюутнууд хүрэлцэн ирж оролцов. Тус төв нь  хичээл хийх анги, ажиглах хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа  бөгөөд сургалтын явцад багшийн ажилд саад учруулахгүй,  хүүхдийн анхаарлыг сарниулахгүй байх, багш болон хүүхдийн суралцах үйл ажиллагааг ажиглалтын хэсгээс харагдах, сонсогдох нөхцөл бүхий сургалтын шинэ технологи, орчинг бүрдүүлсэн нь Монголд анх удаа бий болсон сургалтын дидактик орчин болоод байна. Ингэснээр хүүхэд бүрт, оюутан бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүр, оюутан бүр, багш бүр өөрийн гэсэн хэрэгцээ, сонирхол, онцлог, ялгаатай байдалд тохируулан  сурах, таних мэдэх, хийж бүтээх бүтээлч  үйлүүдийг хамтран хийх хүмүүнлэг онолыг үндэс болгосон шинжлэх ухааны үндэс бүхий “лаборатори” бий болгож бүтээжээ.  Ийнхүү багш болох оюутнууд багшийн хичээл сургалтын үйл ажиллагааг шууд тусгай орчноос ажиглах боломж бүрдэж байна. "ТУСГАЛ ИНКУБАТОР" төвийн анхны лаборатори хичээлийг МУБИС-ийн Лицей сургуулийн бага ангийн багш С.Болорцэцэг 6 настан 1-р ангийн сурагчидтайгаа орж сонирхолтой хичээлээ заан Багшийн сургуулийн багш нар, оюутны төлөөлөл анхны хичээлийн ажиглагчид боллоо.













Т.Дуламрагчаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2