Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэзээ, хаана, юу?

“Оюутнуудын гарааны бизнес эрхлэлтийг дэмжих сургалт, арга хэмжээ зохион байгуулах” сургалт зохион байгуулна
Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэмжлэгтэйгээр “Оюутнуудын гарааны бизнес эрхлэлтийг дэмжих сургалт, арга хэмжээ зохион байгуулах” төслийн хүрээнд МУБИС-ийн оюутнуудад зориулан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Үйл ажиллагааны танилцуулга:
“Innovator.Education” Инновацийн Боловсролыг дэмжих, ирээдүйн энтрепренер залуусыг үүсгэх зорилготой уг хөтөлбөр нь Их, Дээд сургууль дээр суурилан энтрепренер сэтгэлгээг түгээх, хөгжүүлэх зорилготой юм.

Тус төслийн хүрээнд амжилттай гарааны бизнесээ эхлүүлсэн, эхлээд явж байгаа манлайлагч залуусыг зочноор урин тодорхой сэдвийн хүрээнд залуучуудтай нээлттэй ярилцлага зохион байгуулдаг.

Урилгаар
1.    Call Pro ХХК болон Startup Mongolia байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Идэр-Од нээлттэй ярилцлагыг хийнэ.
2.    Нийслэлийн хөдөлмөрийн газрын мэргэжилтэн н.Амаржаргал “Ажил мэргэжлийн болон ажлын байрны талаар зөвлөгөө өгөх лекц уншина.

Нийт МУБИС-ийн багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хаана: МУБИС-ийн А байрны 312 тоот
Хэзээ: 2016 оны 05 сарын 20-нд 14:00 цагт болно.

Зохион байгуулагч: Стартап Монголия ТББ, Инноваци, үйлдвэрлэлийн алба, Оюутанд үйлчлэх алба.


                              

МУБИС-ийн Инноваци, үйлдвэрлэлийн алба, Оюутанд үйлчлэх алба.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2