Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн санхүүгийн дэмжлэг авах боллоо
Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 4  дүгээр сарын 26-ны өдрийн А/166 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийн нэрсийг батлан нийт 699,755,967 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Үүнд: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багш, математикийн боловсрол” бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Олон улсын магадлан итгэмжлэгдэхэд 43,601,107 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламж,  “Багш, бага ангийн боловсрол”  гэсэн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдэхэд 9,260,600 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжаа тус тус гардан авлаа.

Дараах 7 хөтөлбөр Олон улсад магадлан итгэмжлүүлэх санхүүгийн дэмжлэг авсан байна. Үүнд:

1. Монгол Улсын Их Сургуулийн “Хими”
2. Монгол Улсын Их Сургуулийн “Програм хангамж”
3. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Хүний их эмч”
4. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Геодези”
5. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Цахилгаан холбоо”
6. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн “Инженер механик”
7. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багш, математикийн боловсрол”

Дээрх  долоон хөтөлбөр Олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын хөтөлбөрийн чанарт ахиц гарахаас гадна төрийн өмчийн томоохон их дээд сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын туршлагатай болох ажээ. Дотоодод магадлан итгэмжлэгдэх гэж буй 20 сургалтын хөтөлбөрийн хувьд олон улсын жишигт нийцсэн шинэ шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэгдэх хамгийн анхны сургалтын хөтөлбөрүүд болор юм байна. Дээрх сургалтын хөтөлбөрүүдийг батламжилж, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгөх арга хэмжээ 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болж тус арга хэмжээнд БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Батмагнай, АХБ-ны монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зохицуулагч Т.Сувдмаа, Дээд боловсролын мэргэжилтэн Д.Ганбат, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд болон МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэгч багийнхан оролцлоо.

Арга хэмжээний үеэр БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ:

“Тэргүүлэх 3 чиглэлийн нэр бүхий 27 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд зориулж нийт 699,755,967 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэж, өнөөдөр баталамжилж байгаа нь та бүхэнд өндөр үүрэг хариуцлага ноогдож байгааг илтгэж байна" гэсэн бол БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан: “Олон улсад болон дотоодод магадлан итгэмжлэгдэх 27 сургалтын хөтөлбөр нь жил гаруйн өмнө батлагдсан хэдий ч АШУҮИС-ийн “Хүний их эмч” хөтөлбөр нь Олон улсад магадлан итгэмжлэгдэх үйл ажиллагааг анхлан эхлүүлж, 2016 оны 6-р сард шинжээчид хүрэлцэн ирж ажиллах болсон”-ныг албан ёсоор мэдэгдлээ.

Ингээд МУБИС-ийнхаа Хөтөлбөрийн багийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.









Т.Дуламрагчаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2