Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бакалавр

МУБИС-д 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлнэ
Монгол Улсын БСШУ-ны Сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан журам болон МУБИС-ийн оюутан элсүүлэх журмыг баримтлан Монгол Улсын Боловсролын их сургууль оюутан элсүүлнэ.
МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.
Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг МУБИС-ийн элсэлтийн төв комисс зохион байгуулна.
Элсэлтийн журам болон нэмэлт мэдээллийг http://www.msue.edu.mnhttp://burtgel.surgalt.mn/ цахим хуудасны “Элсэлт 2016” булангаас үзнэ үү. Бүх шатны сургууль, боловсролын байгууллага, иргэдийн эрэлт, хэрэгцээ, захиалга, багшлах боловсон хүчний нөөц, сургалтын орчин нөхцөлд нийцүүлэн, Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамнаас тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

Элсэлтийн бүртгэл: 2016 оны 6-р сарын 2-ноос 7-р сарын 2-ныг хүртэл
http://burtgel.surgalt.mn/ цахим хуудсаар явагдана. 








МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ -/дарж үзнэ үү/




МУБИС-ИЙН ЗАХИРГАА
 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2