Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС-ИЙН ОЮУТНЫ 10 ТӨСЛИЙН БАГ ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛЛОО
Монгол улсад анх удаа оюутны санал, санаачлагыг дэмжин тэтгэлэг олгож эхэллээ. МУБИС-ийн оюутны 11 төслийн баг Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөлд оюутны санаачлагын төслөө өргөн мэдүүлснээс 10 төслийн баг тус бүр 3.000.000 төгрөгийн тэтгэлэг авахаар болж батламжаа 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гардан авав. БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа "L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд ирүүлсэн
36 их, дээд сургуулийн 279 төслөөс шалгарсан 34 их, дээд сургуулийн 117 төслийн багт өнөөдөр тэтгэлгийн батламжийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулан өгч оюутнуудад амжилт хүссэн юм. Манай оюутны 10 төслийн баг тэтгэлэг авах болсноор МУБИС оюутныхаа санал санаачлагыг дэмжин өргөн мэдүүлсэн төслөөс хамгийн олон төсөл шалгарсан сургууль байж чадсан нь бидний амжилт байв. Энэ амжилт  нь МУБИС-ийн ЭША-наас багш нар, оюутнуудынхаа дунд дотоод төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн үр дүн гарч байна. Ингээд нийт оюутнууд болон ЭША-ны хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.





Т.Дуламрагчаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2