Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш боловсролын шинэчлэл

ЕБС-ийн сургалт дахь үнэлгээний шинэчлэлийн давуу тал
Ц.Оюун (МУБИС-ийн НХУС- ийн Монгол хэлний тэнхимийн  зөвлөх профессор)
Үнэлгээ гэдэг нь зөвхөн үнэлэх арга хэрэгсэл биш, тухайн суралцагчийг хөгжүүлэх, зорилго, зорилтоо хариуцлагажуулах, ахиц дэвшлээ олж харах зэрэг олон талт, өөрийн болон хөндлөнгийн хяналтын цогц систем мөн. Энэ үүрэг өнөөгийн дунд сургуульд амжилттай хэрэгжиж байна. Үүнийг зөвхөн би ажиглаад хэлж буй биш, дунд сургуулийн багш, сурагч, эцэг эх, сонирхлын бүлгүүд, багшлах дадлага хийсэн оюутнууд, хичээлд суусан удирдах ажилтнууд үнэлэн,  дэмжсээр байна. Энэ талаар бид доорх хэдэн зүйлийг олж харснаа тэмдэглэн хэлье:
1. Урьд өмнө хүүхдийн чаддагийг нь биш, чадахгүйгээс гаргасан алдааны тоог нь “тийм тийм 3 бодлогыг буруу бодсон, 8 үг алдаж бичсэн тул муу” хэмээн харж үнэлдэг байсан бол өнөөдөр чадаж байгаа зүйл, ахицаар нь харж үнэлэхийг чухалчилж байна. Энэ нь хүүхдэд урам өгч, давуу талд нь түшиж хөгжүүлэх хэрэгсэл болсон байна.
2. Хүүхдийг бусадтай нь харьцуулах биш, өөрийн  ахиц дэвшлийг нь өмнөх чадвартай нь харьцуулж үнэлж буй. Энэ нь хүүхдэд ойлгомжтой, эерэг, хүмүүнлэг үнэлгээ мөн.
3. Өөрийн үнэлгээ нэвтэрснээр хүүхэд ахиц, доголдлоо шинжлэн мэдэх боломж олгож байгаа, заавал бусдаар сул талаа хэлүүлж ухаарах албагүй болгож байна.
4. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нь жинхэнэ үйл ажиллагааны үнэлгээ болж эхэлж байна.
5. Эдгээр нь сурч мэдэхийн төлөөх үнэлгээ болж шинэчлэгдсэнийх байна.
6. Багшийн үнэлгээ дан ганц дээд удирдлагууд, удирдан шалгах байгууллагынхаар бус, эцэг эх, хүүхэд зэрэг үйлчлүүлэгчийн хөндлөнгийн үнэлгээн дээр багш өөрийн үнэлгээгээ хамтатгасан олон талт атлаа цогц үнэлгээ болж чадаж байна.

Энэ нь мэргэжлийн яам, ЕБС- иудаас үнэлгээний талаар явуулж байгаа цогц бодлогын нэг давуу тал болж байна. Энэ хүрээ улам өргөжин тэлж, үнэлгээ хүүхдэд урам өгч, тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, аливаад бодитой хандах хэрэгсэл болох нь л чухал байна.

НХУС-ийн ахмад багш, доктор (Sc.D), проф. Ц.Оюун

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2