Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Элсэлт-2016

БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн /хөрвөх/ сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
Хөрвөх мэргэжил: /Жнь: Англи хэлний багш, математкийн багш, биологийн багш  гэх мэт/ багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшинэ.

Элсэгчдэд тавигдах шаардлага:
•    Элсэгчид нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орсон  үндсэн хичээлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
•    Дипломын голч дүн нь 2.5-аас доошгүй байх
•    Багш-бакалаврын нэг жилийн сургалтаар диплом олгоно. Өмнөх  дипломын судалсан хичээлээс тухайн мэргэжлийн хичээлийн 95 кредитийг дүйцүүлж тооцно. Кредит дутуу тохиолдолд тухайн мэргэжлийн тэнхимд хандаж багш бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэх боломжтой.
•    Тухайлбал: Англи хэлний орчуулагчаар төгссөн хүн англи хэлний багш болоход, англи хэлний мэргэжлийн хичээлийн кредит нь 90–аас доошгүй байх, биологич мэргэжилтэй хүн биологийн багш болоход өмнөх дипломоос нь биологийн мэргэжлийн хичээлийн кредит нь 90-аас доошгүй байх гэх мэт.

Зайнаас суралцагчид тавигдах шаардлага:
•    Зайнаас суралцагч нь мэргэжлийн хичээлийн чиглэлээр кредитийн зөрүүгүй байх.
•     ЕБС-д одоо ажиллаж байгаа, 3 буюу түүнээс дээш жил ажилласаныг батлах нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт бүхий дэвтэртэйгээ ирж бүртгүүлнэ.
/ дээрх шаардлагыг хангаагүй суралцагч өдрөөр суралцах болно/

Бүртгэл: 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 10 ны өдөр хүртэл ажлын цагаар бүртгэнэ.  /Боловсрол судлалын сургуулийн 41 тоот өрөөнд, Утас 327903/

Хичээл: 2016 оны 09 сарын 01 нд эхэлнэ.


Бүртгүүлэх үед бүрдүүлж ирэх материал:
•    Бакалаврын диплом, хуулбарын хамт
•    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
•    Цээж зураг /3х4/ 2 хувь
•    Төрийн алба хаагчийн анкетыг зааврын дагуу үнэн зөв бөглөж бэлдэж ирэх
•    Ажиллаж байгаа бол /ЕБС-д/, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт

ТӨЛБӨР ХИЙХ БАНК: ХААН БАНК
Боловсрол судлалын сургуулийн дансны дугаар: 5031748078
Сургалтын төлбөрийн код: К-21
Гүйлгээний утга: /Хөрвөх сургалтын төлбөр/ Овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараа тодорхой бичнэ.

Сургалтын суурь төлбөр 1.980.000₮ -ийг дээрх дансанд хийж баримтыг  авч ирж бүртгүүлнэ. Жич: Баримтыг хурааж авах тул 1 хувийг нь, эсвэл өөрөө хуулбарлан авч үлдэх хэрэгтэй.


Боловсрол судлалын сургуулийн
Насан туршийн боловсрол тэнхим

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2