Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТАД БҮРТГЭНЭ
Багшийн мэргэжил эзэмшсэн, цаашид Тусгай хэрэгцээт боловсролын  багш болох сонирхолтой хүмүүсийг Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн ангид    элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр
Мэргэжил: Өмнө нь багш мэргэжлээр төгссөн хүн Тусгай хэрэгцээт боловсролын багш болох боломжтой.
Элсэгчдэд тавигдах шаардлага:
•    Элсэгчид нь Багш мэргэжлээр их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
•    Дипломын голч дүн нь 2.5-аас доошгүй байх

Бүртгэл: 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 10 хүртэл ажлын цагаар бүртгэнэ.

Хичээл 2016 оны 09-р сарын 01-ний өдөр эхлэх болно.
/Бүртгэл Боловсрол судлалын сургуулийн 41 тоот өрөөнд, утас-327903/

Бүртгүүлэх үед бүрдүүлж ирэх материал:

•    Бакалаврын диплом, хуулбарын хамт
•    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
•    Цээж зураг /3х4/ 2 хувь
•    Төрийн алба хаагчийн анкетыг зааврын дагуу үнэн зөв бөглөж бэлдэж ирэх
•    Ажиллаж байгаа бол /ЕБС-д/, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
•    Сургалтын суурь төлбөр 1.980.000₮ /төлбөрийг бүртгүүлэх үед дансны дугаар авч хийнэ/

Боловсрол судлалын сургуулийн
Насан туршийн боловсрол тэнхим

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2