Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС-ийн Лицей эрдмийн баяраа тэмдэглэв
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС 2016 оны ЭРДМИЙН БАЯР-аа  6-р сарын 8-нд  амжилт бүтээлээр дүүрэн  тэмдэглэлээ. МУГБ Д.Цэцгээ захиралтай тус хамт олон өнгөрч буй хичээлийн жилд нийт 153 сурагч,  35 багш, ажилчидтайгаар  үйл ажиллагаагаа явуулан  олон сурагч, багш нар төрөл бүрийн олимпиадуудад амжилттай оролцон байр эзэлж, нийтдээ 50-иад медаль авчээ. Мөн БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл”-ийн Сургуулийн тэтгэлэгт шалгарч 2,000 ам.долларын тэтгэлэгт авсан байна.  

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Багш бэлтгэх хөтөлбөрт сургалтын нэгдмэл арга зүй /STEAM/ нэвтрүүлэх, үйл ажиллагаанд зориулж 20,000,000 төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүн олголоо. Нийтдээ 124,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Мөн сургалтын таатай орчин бүхий 3 давхар шинэ хичээлийн байртай болж, 6 настай сурагч элсүүлж эхэлсэн зэрэг онцлог үйл явдал арвинтай хичээлийн жилээ өндөрлүүлж байна. Ингээд Лицейн нийт хамт олон болон сурагчид, эцэг эхчүүддээ ирэх хичээлийн жилдээ олсон амжилтаа бататган улам их амжилт дүүрэн байхын ерөөлийг өргөе.











Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2