Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш боловсролын шинэчлэл

Японы Нагоя Их Сургуулийн эрдэмтэн багш нар МУБИС-д ирж ажиллав
МУБИС-ийн Багшийн сургуулийн эрдэмтэн судлаач багш нар, Японы Нагоя их сургуулийн профессор багш нар “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг судлах” төслийн хүрээнд хамтарсан судалгаа хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хамтын ажиллагаа нилээд амжилттай, эрчимтэй өрнөж байна. Энэхүү судалгааны хүрээнд Ногая ИС-ийн эрдэмтэн багш нар МУБИС-д хүрэлцэн ирж “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих” сэдвийн хүрээнд судалгааны хэлэлцүүлэгийг судалгааны багийн гишүүдийн хамт 2016 оны  6-р сарын 05-10-ны өдрүүдэд хийж
МУБИС дээр ажиллалаа.
Японоос ирсэн багийн бүрэлдэхүүнд Нагоя Их Сургуулийн Хүний хөгжил, сэтгэл зүйн дэмжлэг судалгааны төвийн захирал доктор Канаэ Ацуко, Төслийн зохицуулагч Номура Кэнжи, Төслийн багийн гишүүдэд доктор Морита Мияко, доктор Нагата Масако, доктор Канэко Хитоши, доктор Фукумото Ри,  доктор Сакай Таканобу нар хүрэлцэн ирсэн юм. МУБИС-иас Төслийн удирдагч МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал доктор Д.Мандах, Төслийн зохицуулагч МУБИС-ийн БС-ийн ББАЗТ-ийн багш доктор Д.Одгэрэл,  Төслийн багийн гишүүдэд МУБИС-ийн БСС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш доктор, профессор Д.Эрдэнэчулуун, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн багш доктор Д.Оюунчимэг,  Үйцай сургуулийн захирал доктор Д.Баяраа,  Нагоя Их сургуулийн докторант Н.Дуламжав, БС-ийн ББАЗТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюунцэцэг, багш доктор Н.Цогзолмаа, доктор Г.Бямбатогтох, магистр Д.Энхээ, докторант Т.Энхмаа, Б.Мягмаржав  нар хамтран ажиллав.

Нагоя Их сургуулийн багш нарыг МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал хүлээн авч уулзалт хийж, төслийн явц болон цаашдын ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов.

МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтарсан “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих” төслийн судалгааны хэлэлцүүлэгт БС-ийн захирал Д.Мандах “МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтын ажиллагаа”, БС-ийн ББАЗТ-ийн багш Д.Одгэрэл “Монгол дахь ТХБ-ын өнөөгийн байдал ба Тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих туршилт судалгаа”, БС-ийн ББАЗТ-ийн багш Т.Энхмаа “ЕБС-ийн багш нараас авсан нээлттэй асуумжийн судалгааны үр дүн”, МБУС-ийн багш Д.Оюунчимэг “SDQ, ASSQ, ADHD асуумжийн статистик боловсруулалтын үр дүн”, Үйцай сургуулийн захирал Д.Баяраа “4-5 настай хүүхдийн (Хөгжлийн бэрхшээл) эрүүл мэндийн хязгаарлагдмал боломжийг илрүүлэх судалгааны үр дүн”, Номура Кэнжи “Хамтарсан судалгааны зорилго ба тусгай хэрэгцээ шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчид”, Фукумото Ри “Тусгай хэрэгцээтэй сурагчдыг илрүүлэх асуумжийн судалгаа”, Канеко Хитоши “Асуумжийн судалгааны стандартчилах арга зүй”, Сакай Таканобу “Зорилтод зан үйлийн үнэлгээ” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэцүүлэв.

Цаашид дараах ажлуудыг хийхээр тохиролцов.  Үүнд:

1. Судалгааны ажлыг үргэлжлүүлэн боловсруулалт хийж, эцсийн үр дүнг тооцож тайлагнах
2. Судалгааны үр дүнгийн талаар хурал хийж, судалгаанд хамрагдсан ЕБС-ийн багш нарт сургалт явуулах
3. Судалгааны үр дүн, Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөмж гаргах
4.МУБИС-ийн БС дээр хүүхдийн хөгжлийг дэмжих, оношлогоо, судалгаа, зөвлөгөө өгөх төв байгуулах
Ингээд тус хоёр улсын судалгааны төслийн багийн хамт олонд ажлын амжилт хүсье.

 
 
 
 
 

 
 
 


  
 

 

 
Т.Дуламрагчаа
 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2