Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

МУБИС “Донор хамт олон” болов
Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн хариу нэхдэггүй буянтнуудаа хүндэтгэдэг онцгой өдөр юм. Донорын тоог нэмэгдүүлэх, нийт хүн амыг донор болохыг уриалах, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах зорилготойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай, Улаан хавирган сар, Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Олон улсын цусны донор байгууллагуудын холбоод хамтран 10 дахь жилдээ тэмдэглэж байна.
Манай улсад ч энэ өдрийг 2004 оноос тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриан дор тэмдэглэж, хүн ардад амьдрал бэлэглэдэг донорууд, тэдний үнэ цэнийг олон түмэнд таниулах арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж иржээ. Энэ өдөр МУБИС 2016 оны ДОНОР ХАМТ ОЛОН-оор шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардан авлаа. "Амьдрал бэлэглэе" сайн үйлсийн аянд МУБИС-ийн оюутан залуус, багш нар, ажилтан, ажилчид сүүлийн жилүүдэд тогтмол идэвхтэй өргөнөөр оролцож ирснийг ийнхүү өндрөөр үнэлсэнд талархаж байна. Ингээд сайн үйлсийн аянд байнга нэгдэж байсан МУБИС-ийнхаа нийт олондоо баяр хүргэж, сайн үйлс үргэлж дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.






Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2