Өнөөдөр : 2014-11-01, Бямба

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗАР :

Бүх мэдээ

“Сургалтыг хамтран суралцах аргаар зохион байгуулах нь” сургалт-семинар амжилттай болж өнгөрлөө
МУБИС-ийн Гадаад хэлний сургууль Монгол улсын боловсролын бүх шатны байгууллагын гадаад хэлний багш нарт зориулсан хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж ирлээ. 2012-2013 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Хамтран суралцахуй” хөтөлбөр нь
1. Гадаад хэлний сургуулийн хүрээнд,
2. Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд,
3. Олон улсын түвшинд гэсэн гурван үе шаттай хэрэгжиж байгаа юм.
Нэгдүгээр шатны үйл ажиллагаа нь ГХС-ийн багш нарыг хамруулсан “Хамтран суралцахуй” уулзалт-семинар 2013 оны 1-р сарын 11-нд ГХС-ийн 203 тоот танхимд болов.
Хоёрдугаар шатны хүрээнд 2013 оны 1-р сарны 23-ны Лхагва гарагт МУБИС-ийн А байрны 312 тоот танхимд явагдав.
 “Сургалтыг хамтран суралцах аргаар зохион байгуулах нь” сэдэвт сургалт-семинарт нийслэлийн ерөнхий боловсролын 1, 3, 18, 23, 26, 39, 44, 45, 54, 83, 86, 105, 62, Монгени, Сакура, Ирээдүй цогцолборын 1-р  дунд сургуулиас нийт 98 багш оролцов.
Багш нар 9 багаар ажиллаж “Хамтран суралцахуй”-н онол, практикийн асуудалтай танилцаж, сургалтын төлөвлөгөө зохиож хэлэлцэв. 9 баг тус бүр тусгай сэдэв сонгож 2 сарын хугацаанд өөрийн хичээл дээр туршиж, үзүүлэх хичээл явуулж дүгнээд гуравдугаар шатны үйл ажиллагаа болох 2013 оны 3-р сарны 30-нд зохион байгуулагдах хэлэлцүүлэг-семинараар үр дүнд нь анализ хийнэ. Олон улсын түвшинд явагдах энэхүү үйл ажиллагаанд Япон улсын Гакугэй Их сургуулийн профессор Х.Сайто, Токио Тооёо Их сургуулийн  профессор Р.Икэда нар оролцох бөгөөд монгол багш нартай харилцан туршлага солилцож, монгол хүүхдийн сэтгэхүйд тохирсон хамтран сургалцахуйн арга боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн практикт нэвтрүүлнэ.
Гадаад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн сургалт-семинараар хязгаарлагдахгүй бөгөөд Гадаад хэлний сургуулийн  багш нар  ерөнхий боловсролын сургуулийн багш нартай хамтарч төсөл хэрэгжүүлэх, гарын авлага, зөвлөмж боловсруулах зэргээр цаашид холбоотой ажиллах юм.

Хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.








Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн
Гадаад хэлний сургууль

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2