Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Дүрэм, журам

Гадаадын иргэнийг суралцуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1        Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг баримтална.
1.2        Гадаадын иргэн нь /цаашид "суралцахыг хүсэгч" гэнэ/ тус сургуульд элсэн суралцахдаа бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг МУБИС-д дүйцэхүйц тухайн мэргэжлийн чиглэлээр дүүргэсэн байна.

Хоёр. Элсүүлэх

2.1        Гадаадын иргэнийг оюутнаас элсүүлэн суралцуулах асуудлыг Гадаад харилцааны төв /ГХТ/ хариуцан ажиллана.
2.2        Суралцахыг хүсэгч нь элсэн суралцах өргөдлөө тус сургуулиас батлан гаргасан "Суралцахыг хүссэн өргөдөл" маягтын дагуу бэлтгэж Захирлын ажлын албаны гадаад харилцааны төвд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдсан материалыг хавсаргасан байна.
-           Бүрэн дунд боловсролын үнэмлэх, /эхээр нь/
-           Их, дээд сургуулийн диплом /эхээр нь/
-           Гадаад паспорт
-           Эрүүл мэндийн бичиг /ХДХВ-ын шинжилгээний бичиг/
-           3х4 хэмжээний 3 хувь зураг
-           Шаардлагатай зарим бичиг баримтад баталгаат орчуулга хийлгэж, нотариатаар баталгаажуулсан байх,
2.3        Энэхүү өргөдлийг Гадаад харилцааны төв хүлээн авч хянаад шаардлага хангасан нөхцөлд бүрэлдэхүүний сургуулийн захиралд танилцуулна. Бүрэлдэхүүний сургуулийн захирал зөвшөөрвөл СХА эрхэлсэн дэд захиралд танилцуулж, суралцагчтай харилцан гэрээ байгуулж баталгаажуулна. Гэрээг тус сургуулиас батлан гаргасан суралцах гэрээний загварыг үндэс болгоно. Гадаад харилцааны төв нь “МУБИС-д суралцах гэрээ”-ний “хоёр”-т заасныг үндэс болгон төлбөрийн хэмжээг тогтооно.
2.4        Суралцахыг хүсэгч нь “МУБИС-д суралцах гэрээ”-гээр хүлээсэн үүргийнхээ дагуу сургалтын болон дотуур байрны төлбөрөө бүрэн төлж, төлбөр төлсөн баримтыг Гадаад харилцааны төвд ирүүлнэ.
2.5        Гадаад харилцааны төв төлбөрийн баримтыг үндэс болгон суралцахыг хүсэгчид томилолт, суралцагчийн үнэмлэх, сурлагын дэвтэр олгож суралцах сургуулийн захирал, тэнхмийн эрхлэгчид хүргүүлнэ.
2.6        Сургуулийн захирал, тэнхмийн эрхлэгч нар өөрийн сургууль, тэнхмийн харъяанд суралцаж байгаа гадаад оюутанд холбогдох сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.

Гурав. Төгсөх

3.1        Тус сургуулийн холбогдох сургалтын төлөвлөгөөний дагуу суралцаж, суралцагчдыг үнэлэх шаардлагыг ханган, сургууль дүүргэсэн гадаадын иргэнд төгсөгчийн дипломыг судласан кредит цагийг илтгэсэн хавсралтын хамт англи, монгол хэл дээр үйлдэж олгоно.
3.2        Суралцагчийн кредитийн тооцоо, үнэлгээ, дипломын дүнг нэгтгэн гаргах ажлыг сургууль, тэнхим хариуцан гаргана.
3.3        Төгсөгчид Гадаад харилцааны төвөөс олгох тойрох хуудсаар сургуультай тооцоо хийж диплом гардуулах өдрөөс 4 хоногийн өмнө Гадаад харилцааны төвд өгнө.

 

 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2