Өнөөдөр : 2014-12-21, Ням

Үндсэн цэс
 

Бүх мэдээ

“Асуудал, шийдэл, арга зам” сэдэвт их семинар, хэлэлцүүлэг болно
МУБИС-ийн Математик Статистикийн Сургуулийн Математик Боловсролын тэнхмээс зохион байгуулж буй “Асуудал, шийдэл, арга зам” сэдэвт их семинар, хэлэлцүүлэг 2013 оны 9-р сарын 20-ны өдөр МУБИС-ийн Хичээлийн В-байрны 511 тоот өрөөнд 12.30-д эхэлнэ. Энэхүү хэлэлцүүлэгт Математикийн дидактик, боловсрол судлалын чиглэлийн судлаач, магистрант, докторант багш бэлтгэдэг их дээд сургууль, коллежийн дидактикийн багш, математикийн арга зүйч, Боловсролын хүрээлэн, Аймаг, дүүргийн БСГ, Боловсролын хэлтсийн, судлаач, мэргэжилтэн, ЭША, БШУЯ-ны  агуулга, сурах бичиг, үнэлгээний бодлого хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн математикийн багш нар оролцоно.
Иймд мэргэжил нэгт нөхөд, мэргэжлийн бүл хамт олонтойгоо тодорхой асуудлын шийдэл, арга замын талаар хэлэлцэж, боловсролын шинэчлэлд өөрийн санаа бодол, хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. 

Урилга


МАТЕМАТИК СТАТИСТИКИЙН СУРГУУЛЬ
МАТЕМАТИК БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2