Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

Судалгааны баг, хамтлагийг урьж байна
“МУБИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны төсөл шалгаруулах журам”-ын 3.2-ыг үндэслэн, МУБИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын албанаас 2014 онд хэрэгжүүлэх төслийн сэдэв зарлаж байна.
Дор дурдсан сэдвүүдээс сонгон, төсөл гүйцэтгэх саналаа 2014 оны 1-р сарын 25-ны дотор Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын албанд ирүүлнэ үү.
Төслийн санал нь дараах хэсгүүдтэй байна. Үүнд:
1.    Төслийн нэр
2.    Төслийн зорилго, зорилт
3.    Судалгааны арга
4.    Хэрэгжүүлэх хугацаа
5.    Багийн бүрэлдэхүүн
6.    Хүлээгдэж буй үр дүн
7.    Төслийн зардал, төсөв, түүний задаргаа
8.    Төслийн явцыг хянах, мэдээлэх, үнэлэх

Жич: Багийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн бусад сургууль, тэнхимийн профессор багш нар орж болно. 

МУБИС-ийн дотоод төслийн сэдвүүд
•    Багш бэлтгэх сургалт дахь кредит системийг боловсронгуй болгох арга зам
•    Удирдлага мэдээллийн Uniface системийг МУБИС-ийн сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх (бүрэлдэхүүн 3 сургуульд)
•    Сургалтын цахим багц материал боловсруулах программ хангамжийн гарын авлага, зөвлөмж боловсруулах
•    Google educatian буюу боловсролын чөлөөт программын санг сургалтын хөтөлбөр, аргазүйн багц материал боловсруулахад  ашиглах арга зам
•    Багш бэлтгэх сургалтын нээлттэй нөөц материал бэлтгэх аргазүй.
•    ЕБС-ийн сургалтын хөтөлбөр ба багш бэлтгэдэг сургуулийн сургалтын хөтөлбөрийн холбоо хамаарал, тохирцын судалгаа
•    Өсвөр насны монгол хүүхдийн хөгжлийн үзүүлэлтүүд
•    Оюутан суралцагчдад багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ эзэмшүүлэх аргазүй
•    Багш бэлтгэдэг сургуулийн багшийн цогц чадамжийг тодорхойлох, үйл ажиллагааг үнэлэх тогтолцоо
•    Багш бэлтгэдэг сургуулийн багшийн хөгжлийн өнөөгийн байдал,  эрчимжүүлэх  арга зам
•    Эрдэм шинжилгээний ажлыг хэлбэршүүлэх  талаар олон улсад мөрдөж буй “АРА manual” –ыг МУБИС-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх аргачлал боловсруулах
•    Оюутны суралцах хугацааны үйл ажиллагааны зураглал гаргах, шаардлагатай мэдээлэл бүхий гарын авлагын эх боловсруулах
•    Олон улсын Боловсрол судлалын нийгэмлэгт (WERA) Монголын боловсрол судлалын орон зайг үүсгэх нь  
•    Үйлийн судалгааны барууны бус загварын хөгжил, туршлага

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын
ажлын алба

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2