Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийтлэл

ОРОС, МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ШИНЭ ӨНЦГӨӨС ХАРАХАД: МОНГОЛ-ТАТАРЫН ДАРЛАЛ ГЭЖ БАЙСАН УУ?

Б.Б.Мамедов: ОХУ-ын Москва хот, “Эдийн засгийн дээд сургууль” судалгаа шинжилгээний үндэсний их сургуулийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогын факультетын магистрант

Орос, Монгол хоёр улсыг 3,5 мянган километр дундын хил, олон зууны ихэнхдээ нөхөрсөг харилцаа холбож байдаг. XX зуунд Орос улс Монгол орныг хятад-манжийн түрэмгийллээс чөлөөлж, төрт ёсоо хийгээд тусгаар тогтнолоо сэргээж, хамгаалан тэмцэхэд нь их хувь нэмэр оруулсан билээ. Монгол улс XX зууны туршид ЗХУ-ын Төв Ази дахь найдвартай бэхлэлт нь болж, 1990-ээд оны эхэн хүртэл тус хоёр улсын харилцаа стратегийн шинж чанартай байсан юм.
 Лам хуврагуудыг  харгис хэрцгийгээр хэлмэгдүүлсэн, сүм хийдийг толгой дараалан шахуу устгасан, мал аж ахуйг хүчээр нэгдэлжүүлж, Чингис хаантай холбоотой бүх түүх дурсгалыг устгасан зэрэг социалист бүтээн байгуулалтын нугалаа ч бас байсан. Орос, Их Британи, Эстоны генетикч эрдэмтэд хамтран төсөрхөн явуулсан судалгаа шинжилгээний ажлын үр дүнд хүмүүсийн оюун тархийг олон арван жил угаасан “Дурын оросыг сайн сэгсрэх аваас татаар хүн гарч ирнэ” гэдэг оросын эсрэг зохиомол үлгэрт том гэгчийн цэг тавьлаа. The American Journal of Human Genetics-ийн 2008 оны 1-р сарын дугаарт хэвлэсэн “Two Sources of the Russian Patrilineal Heritage in Their Eurasian Context” (http://www.cell.com/AJHG/archive/issue?pii=S0002-9297(08)X0002-3) хэмээх өргөн цар хүрээ бүхий туршилт судалгааны үр дүнгээс үзэхүл, “татар-монголын довтолгооны үеэс эцэг өвгөдөөр нь дамжиж оросуудын цусанд татар, монголын цусны хольц маш их үлдсэн тухай үзэл бодол нэлээд түгээмэл байдаг хэдий ч, орчин үеийн баруун хойд, төв болон өмнөд бүс нутгийн хүн амд түрэг болон Азийн бусад угсаатны удам судрынхан ул мөрөө бараг үлдээгээгүй” нь хоёр хоёрын дөрөв гэдэг шиг тов тодорхой боллоо. “Цэвэр оросууд”-ын судсаар татар цус үлэмж хэмжээтэй гүйж байдаг тухай Карамзины хэлсэн алдарт үг байдаг хэдий ч, түүний ул мөрийг эрдэмтэд олж чадсангүй. 2014 оны 2-р сард Макса Планка хэмээх германы нийгэмлэг болон Оксфордын эрдэмтэн Гаррет Гелленталь нар A genetic atlas of human admixture historyCompanion website for "A genetic atlas of human admixture history", Hellenthal et al, Science (2014) http://admixturemap.paintmychromosomes.com/ хэмээх генетикийн хэвшинжийн судалгаанд үндэслэн гаргасан янз бүрийн ард түмний нүүдэл суудал, тэдгээрийн хэрхэн холилдсон тухай хамгийн том хэмжээний, хамгийн бүрэн бүтэн зургийг өргөн олон түмэнд дэлгэн харууллаа. Уг судалгаа оросын ард түмний гарал үүслийг харуулж, монгол болон татаартай генетикийн хувьд ямар ч хольцгүйг нотолсон байна.

2013 оны 4-р сард ОХУ-ын ерөнхиийлөгч Владимир Путин Засгийн газарт үүрэг өгч, сургуульд үздэг Орос улсын түүхийн хичээлийн нэгдсэн үзэл баримтлалыг боловсруулж, орос сурагчдын сурах бичгийг хоёрдмол ойлголтоос ангижруулахыг даалгалаа. 2013 оны 10-р сарын 30-нд Оросын түүхийн нийгэмлэгийн http://rushistory.org/ хэмээх цахим хуудсанд манай улсын түүхийн сургалт-аргазүйн иж бүрэн шинэ хэрэглэгдэхүүний үзэл баримтлалыг нийтэллээ. Тухайлбал, эрдэмтэд тухайн хичээлээс “монгол-татарын дарлал” гэдэг үг хэллэгийг хасч, оронд нь “Ордоос хараат байсан үе” гэж томъёолжээ. “Дарлал”, “довтолгоо” гэх зэрэг нэр томъёо илт сөрөг утгатай, доромж шинжтэй гэж үзсэн байна. Манай улсын сурах бичгүүдэд байгаа “татар-монголын дарлал” гэдэг нэр томъёог “Ордын хаадаас оросын газар нутаг хараат байсан тогтолцоо” гэдэг томъёоллоор солихыг Татарстаны түүхч эрдэмтэд нэг хэсэг хөөцөлдөж байв. “Орос улс бол евразийн улс учраас” түүхийн багш нар заадаг хичээлдээ европ төвт үзлийн үүднээс хандахаа болих ёстой гэж тэд үзсээр байгаа юм. Татарстан улсад “Алтан Орд нь Эзэнт гүрэн, харин Чингис хаан бол булаан эзлэгч биш, өөрчлөн байгуулагч” гэж үздэг байна.

 

Монголчуудаас оросууд төрт ёсны тогтолцоог зээлдсэн бөгөөд түрэг овог аймгууд их оросын ард түмний бүрэлдэхүүнд нийлсэн тухай түүхч, гүн ухаантан Л.Гумилёв нэг бус удаа тэмдэглэн бичиж байсан билээ.

цахим хаяг: batyr_mamedov@mail.ru

 Орчуулсан: проф. С.Эрдэнэмаам

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2