Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийтлэл

Төгсөгчдийн дурсамжаар аялсан МУБИС-ийн 65 жил
2016/05/20
Багш . Шавь. Шавийн шавь... Багшийн их сургуулиас өдөлсөн шувууд чууллаа. Боловсролын их сургуулийн 65 жилээ угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа “Чингис хаан”-ы одонт төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхэлж, улмаар  тус сургуулиас төрөн гарсан үе үеийн Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш нартаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авах үйл ажиллагаа хийгээд хандивлагчдын хүлээн авалтаар үргэлжилэв. Хүрэлцэн ирсэн зочдын энгэр дээр гавъяаны одон медалиуд ёс юм шиг жигдрэн гялалзах ажээ.
дэлгэрэнгүй
Нэрт сэтгүүлч асан Лунтангийн Болормаагийн бүтээлээс оюутнуудад гардуулж өгөв
2016/01/13
Монголын сэтгүүлзүйн салбарын шинэ цагийн шилдэг төлөөлөгч, сэтгүүлч, хэвлэлийн шилдэг менежер Лунтангийн Болормаа агсны үйл хэргийг мөнхжүүлэх, залуу хойч сэтгүүлч дүү нарт нь түүний бүтээл туурвилыг хүргэхээр “Өнөөдөр” сонины хамт олон болон түүний ойр дотны мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлчид 1-р сарын 12-ны өдөр МУБИС-д хүрэлцэн ирж сэтгүүлийн ангийн оюутнуудад “Даашинзтай сурвалжлагууд”, “Завгүй” хэмээх номуудыг гардуулж өгөх арга хэмжээг зохион байгууллаа.

дэлгэрэнгүй
НХУС-ийнхан Шилдэг өгүүллийн эздээ тодруулав
2014/12/22
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн энэ жилийн шилдэг өгүүллийн эзнээр Орос хэлний тэнхмийн багш, профессор Ц.Магсарын  “Орос яруу найраг дахь угсаа-соёлын нэрийн холбогдолтой зүйлийг орчуулах тухайд” өгүүллэлээрээ тодорлоо. Тус сургууль энэ хичээлийн жилээс эхлэн дотооддоо багш нарынхаа эрдэм шинжилгээний ажлыг хөхиүлэн дэмжих урамшуулах зорилгоор тусгай журам боловсруулан хэрэгжүүлж, анхны жилийн тэргүүн илтгэгч шинэ жилийн босгон дээр тодорч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.
дэлгэрэнгүй
“Гариг” гэдэг үгийг “гараг” гэж бичих шаардлагагүй
2014/11/03
Утгын оньс – 2 
 
НХУС-ийн Монголхэлний тэнхимийн багш, дэд проф Л.Жумдаан
 
“Гариг” гэдэг үгийг “гараг” гэж бичих шаардлагагүй


Манай нэг сэтгүүлч студи байгуулаад “Гараг” гээд нэрлэчихэж. Нэр томъёог зохиож, оноон нэрлэх боломжтой учраас ингэж нэрлэхэд болохгүй юм алга. “Гариг” гэдэг үгийн утгыг нягтлавал,“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. /А-Г/.
дэлгэрэнгүй
ТУРКМЕНЫ СУУТ НАЙРАГЧ МАХТУМКУЛИ ФРАГИЙН МЭНДЭЛСНИЙ 290 ЖИЛИЙН ОЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ӨРГӨН ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
2014/11/03
НХУС-ийн профессор С.Эрдэнэмаам.

Туркмен хэл, уран зохиолыг  үндэслэгч, их сэтгэгч, халуун эх оронч, туркмены ард түмний үндэсний бэлэг тэмдэг - суут яруу найрагч Махтумкули Фрагийн мэндэлсний 290 жилийн ойг эрдэм шинжилээний хурал зохион байгуулах, түүний зохиол бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй лавшруулан судалж, мөнхжүүлэх, хөшөө дурсгалд  нь хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх, шинээр хөшөө дурсгал бүтээн босгох, зохиол бүтээлийг нь ботьчилон хэвлэх зэргээр соёлт хүн төрөлхтөн энэ жил өргөн дэлгэр тэмдэглэж байгаа юм.

дэлгэрэнгүй
“Их Майдар” цогцолборын бүтээн байгуулалтад “их инхлэг”-ийн нум нэмэрлэе
2014/10/24

НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, дэд проф Л.Жумдаан
Утгын оньс – 1

 “Их Майдар” цогцолборын бүтээн байгуулалтад “их инхлэг”-ийн нум нэмэрлэе

Их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөрорчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Монгол улсын эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болгон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцлоон босгох, их бүтээн байгуулалт эхэлж,ид өрнөж байна. Энэ нь Монгол улсын ойрын хэдэн жилд хийж буй, бас хийхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтуудын нэг болж байна. ”Их Майдар” цогцолборын сурталчилгааны самбаруудад бийрээр, монгол бичгийн эртний тигээр “Эв нэгдлийн бэлгэдэл энэрэнгүй Их Майдар” гэж бичжээ. 
дэлгэрэнгүй
ТЭД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 330 Л ЦУСАА БЭЛЭГЛЭН 1600 ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ
2014/10/23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Цусаа бэлэглэе" аяны хүрээнд "Цусны донорын дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан МУБИС-ийн оюутан багш нар 3 дахь жилдээ цусаа бэлэглээд байна. Энэ жилийн энэхүү МУБИС дээр зохиогдсон арга хэмжээнд Монгол Улсын Хүндэт донорууд хүрэлцэн ирж цусаа өгч буй оюутнуудад зөвлөн тусалж байв. Энэ үеэр тэднээс зарим зүйлийг тодруулан асууж сонирхов.
дэлгэрэнгүй
Монгол хэлээ мөхөөгчид хэн бэ?
2014/05/07

“Үндэсний шуудан” сонин. 2014.5.2 № 084 (2020)
Профессор Ж.Гэрэлбадрах

Аливаа улс үндэстний оршин тогтнож байгааг харуулах нэг чухал үзүүлэлт бол түүний эх хэл байдаг. Өнөөгийн даяаршлын явцад олон хэл устаж алга болсоор байна. Энэ бол даяаршлын нэг сөрөг тал мөн билээ. Тиймээс дэлхийн ихэнхи улсууд өөрийн үндсэн хэлийг хамгаалах төрийн бодлого явуулдаг болсон ажээ. Монгол улс дэлхийн даяаршлын гадна үлдээгүй тул хэлний даяарших үйл явц монгол хэлийг тойрсонгүй дайрч гарч байна. Олон гадаад үг монгол хэлэнд орж тэр хэмжээгээр үгийн баялаг нэмэгдэж байна. Гэхдээ ямар ч хэлэнд байдаг гадны үгийг хэрэглэх энэ үзэгдэл хэвийн хэмжээнээс хэтэрч, монгол хэлийг хэрэглээнээс түрэх шахах аюулын хэмжээнд хүрч байгааг бид өдөр бүр харж байна.
дэлгэрэнгүй
ЗОЧЛОХ, ЗОЧЛУУЛАХАД СОЁЛТОЙ ХҮН ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ
2014/03/14
ГХС-ийн ОХУЗТ-ийн багш, проф. С.Эрдэнэмаам

Ойр дотныхонтойгоо байхдаа яв цав мөрдөхгүй байж болох ч, ширээний ард олон хүн байгаа үед  биеэ хэрхэн авч явах талаар зөрчиж огтхон ч үл болох бичигдээгүй хууль байдаг. Энэ нь хэдийгээр барууны соёлын хэм хэмжээ боловч, даяаршин буй энэ цаг үе дор хэн хүний мэдэж, ёсчлон дагах ёстой соёл юм. Урьсан цагаас хожимдолгүй, болж өгвөл 5-10 минутын өмнө очих хэрэгтэй. Ер нь аливаа арга хэмжээнд хоцорч очихыг бүдүүлэг занд тооцдог. Аливаад байнга сүүл барьдаг, хожимддог хүнийг хүмүүс хүндэтгэхээ больдог. Зочдыг ирэхэд гэрийн эзэн хаалгаа онгойлгож тэднийг угтаж авах бөгөөд онцгой хүндтэй зочин, настай эцэг, эхээ угтахаас бусад үед эзэгтэй тэр бүр гарч ирэх шаардлагагүй.
дэлгэрэнгүй
ОРОС, МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ШИНЭ ӨНЦГӨӨС ХАРАХАД: МОНГОЛ-ТАТАРЫН ДАРЛАЛ ГЭЖ БАЙСАН УУ?
2014/03/10

Б.Б.Мамедов: ОХУ-ын Москва хот, “Эдийн засгийн дээд сургууль” судалгаа шинжилгээний үндэсний их сургуулийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогын факультетын магистрант

Орос, Монгол хоёр улсыг 3,5 мянган километр дундын хил, олон зууны ихэнхдээ нөхөрсөг харилцаа холбож байдаг. XX зуунд Орос улс Монгол орныг хятад-манжийн түрэмгийллээс чөлөөлж, төрт ёсоо хийгээд тусгаар тогтнолоо сэргээж, хамгаалан тэмцэхэд нь их хувь нэмэр оруулсан билээ. Монгол улс XX зууны туршид ЗХУ-ын Төв Ази дахь найдвартай бэхлэлт нь болж, 1990-ээд оны эхэн хүртэл тус хоёр улсын харилцаа стратегийн шинж чанартай байсан юм.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2