Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийтлэл

ДЭЭД БОЛОВСРОЛ СУДАЛГААНД СУУРИЛЖ ХӨГЖИНӨ
2014/03/06
Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн профессор О.АЛТАНГЭРЭЛТЭЙ ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИНЫ 2014 ОНЫ 2-Р САРЫН 11 НИЙ ДУГААРТ НИЙТЛЭГДСЭН ЯРИЛЦЛАГА:

-Танай нийгэмлэг хэзээ, ямар зорилготой байгуулагдсан бэ?
-Боловсрол судлаач багш, эрдэмтдийн санаачилгаар "Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг" нэртэй ТББ- ыг нэг жилийн өмнө үүсгэн байгуулсан. Нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь судлаачдын хүч бололцоог нэгтгэн зохион байгуулж, идэвхисанаачлагыгөрнүүлж.тэдний онол, аргазүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар судалгааны ажлын чанар, өгөөжийг дээшлүүлэх, энэ үндсэн дээр Монгол орны дээд боловсрол олгох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.
дэлгэрэнгүй
“Монголын нууц товчоо” – ноос муу бүтээл төрөх ёсгүй
2013/04/09
МоСС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн ахлах багш, доктор С.Амартүвшин

Оросын найруулагч Сергей Бодров “Монгол” нэртэй киногоо хийж дуусаад “Неделя” сонинд ярилцлага өгсөн нь орчуулагдаж, “Өдрийн сонинд” гарчээ. Хамгийн сонирхолтой нь кинондоо Эзэн богдын маань тухай “таагүй муухайгаар үзүүлэх” гээд манайхны эсэргүүцэлтэй тулгарч байсан энэ эрхмийн хэлсэн үгэнд бид өөрснөө санаа авч анхаарууштай зүйл байгаа юм. Тэрбээр сурвалжлагчийн “ – Энэ киноноос болж таны монголчуудтай харилцах харилцаа нэлээд ээдрээтэй болсон гэсэн. Чухам юунаас болсон юм бэ?” гэж асуусан асуултад: “ – Зарим монголчууд кино зохиолыг маань таашаагаагүй. Монголчуудын хувьд Чингэс хаан бол бурхан, үндэстний эцэг нь. 800 жилийн өмнө өөд болсон хэрнээ үндэстэндээ өнөөдрийг хүртэл ийм хүчтэй нөлөөлдөг хүн түүнээс өөр үгүй…” гэж хариулсан байгаа юм.


дэлгэрэнгүй
“Мөнх тэнгэр” бол Монголчуудын оюун санааны нэгдмэл байдлын үндэс буюу
2013/02/26
Чагнаагийн Пүрэвдорж (профессор)

Нягт гэх физик ухагдахуун буй. Илүү нягт бодис нягт багатайгаа дийлддэг нь амьдрал дахь ерийн үзэгдэл. Жишээ нь шидсэн чулуу шаварлаг буюу элсэрхэг хөрс рүү шигдэн орох мөртлөө энгийн хатуу хөрс рүү үл шигдмой. Бууны сум юуг боловч нэвтлэх чадвартай нь түүний нягт сайнтайг илтгэнэ. Нойтон цасыг нягтруулан базаад шидвэл хөнгөн сэвсгэр цасыг хялбархан нэвтлэн орно. Энэ бүхэнд хүч ба хурд гэгдэхээс гадна нягт хэмээх хэмжигдэхүүн нөлөөлж буйг мэдэхэд төвөггүй. Харин бодисын нягт жигд үү, жигд бус уу гэдгээс нөхцөл байдал нилээд шалтгаалахыг орхигдуулж  болохгүй. Энэ мэт нь физик биетийн нягт хэмээх хэмжигдэхүүний тухай нүдэнд харагдаж, гарт баригдам бодтой  баримтууд болно.
дэлгэрэнгүй
В познании природы Монголии роль российской науки была определяющей Проф. д.б.н. П.Д. Гунин, к.г.н. С. Хадбаатар /МГУО/
2012/12/26
В познании природы Монголии, и особенно ее биотов, роль российской науки была определяющей в течение более чем двух с половиной веков. Начиная с 20-х годов XVIII века, когда Д.Г.Мессершмидт побывал на северо-востоке Монголии, множество российских натуралистов собирали и описывали растения и животных и во время следования по пути в Китай, и при заездах в Монголию со стороны России.
дэлгэрэнгүй
Монголын түүхийн тэнхимийн эрхлэгч дэд проф. Ж.Гэрэлбадрахын “Өдрийн сонин”-ы 2008 оны 12-р сарын 13-ны № 298 дугаарт хэвлэгдсэн “Чингис хааны нэрийг зөв бичиж хэвшье” нийтлэлийг хүргэж байна
2012/11/27
Чингис хааны нэрийг зөв бичиж хэвшье

    Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Тэмүжин Чингис хааны нэр цолыг гуйвуулан буруу бичих явдал сүүлийн үед хавтгайрав. Монголын их хааны нэрээр нэрлэгдсэн зарим нэгэн хувийн их, дээд сургууль “Чингэс” гэсэн буруу хэллэгийг дэлгэрүүлэх үндэс суурийг тавьж өглөө. 
    Энэ үйл хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд идэвхитэй оролцож буй  нь тун харамсалтай. Монголын өдөр тутмын бараг бүх хэвлэлийн хуудаснаа Чингис гэж бус, харин “Чингэс” хэмээн буруу бичсээр байна. Нийгмийг гэгээрүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй сонин хэвлэлээр ийнхүү бичих нь өргөн олон нийтэд угаасаа “Чингэс” гэж бичдэг байсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.
    Бид түүхэнд Монгол төвийн байр сууринаас хандах хэрэгтэй бөгөөд их хааныхаа нэрийг уламжилж ирсэн байдлаар нь зөв бичих хэрэгтэй юм. Чингис хааны нэрийг дэлхийн улс орон бүрд өөр өөрөөр бичдэг бөгөөд тухайлбал, АНУ-д Genggis khan–Гэнгис хаан гэж бичдэгийг бид дагахгүй нь мэдээж.   
дэлгэрэнгүй
Монголын түүхийн тэнхимийн эрхлэгч профессор. Ж.Гэрэлбадрахын “Өдрийн сонин”-ы 2012 оны 9-р сарын 4-ний дугаарт хэвлэгдсэн “Гадаадын Монгол судлалыг аврах анхны алхам” нийтлэлийг хүргэж байна.
2012/09/26
Шинжлэх ухаан, Боловсролын сайд Л.Гантөмөр танаа
Гадаадын Монгол судлалыг аврах анхны алхам

Сүүлийн жилүүдэд дэлхийн Монгол судлал уналтын байдалд орж, аюулын харанга дэлдэж байна. Монгол судлал хүчтэй хөгжиж байсан хэд хэдэн оронд Монгол судлалын төвүүд хаагдлаа. Монгол судлалын агуу их уламжлалтай Орос улсад гэхэд Монгол судлаачдын залуу үе бараг тасрах гэж байна. дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2