Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

Японы Нагоя их сургуулийн профессор багш нар хүрэлцэн ирлээ
2016/03/29
МУБИС-ийн хамтын ажиллагаатай Японы Нагоя их сургуулийн профессор багш нар хүрэлцэн ирлээ. Зочдын бүрэлдэхүүнд Нагоя их сургуулийн Хүний хөгжил, Боловсрол судлалын сургуулийн захирал доктор С.Ужиэ, Сэтгэл зүйн төвийн захирал дотор А.Канаэ, Судалгааны төслийн багийн зохицуулагч О.Номура нар ирэв. МУБИС тус их сургуультай хамтран “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг судлах” сэдвээр судалгаа хийж, төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ удаа Багшийн сургуулийн захирал доктор Д.Мандах Нагоя Их Сургуулийн Сэтгэл зүйн төвийн захирал дотор А.Канаэтай хамтарсан судалгааны ажлын төлөвлөгөө, санхүүжилтийг баталгаажуулан гэрээнд гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийв
2016/03/29
МУБИС-ийн ректор проф. Д.Мөнхжаргал тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийж, Эрхүүгийн Улсын их сургууль, Буриад улсын БШУЯ, Буриадын Улсын их сургууль, Багшийн коллежтой хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, Орос хэлний тэнхимийн багш профессор С.Эрдэнэмаам, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн Д.Саулегул нар оролцов.
дэлгэрэнгүй
Хазар Их Сургуулийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөр зарлагдлаа
2016/03/17
1. Хөтөлбөрийн танилцуулга
Хазар их сургууль нь Өмнөд Кавказийн олон улсын боловсролын хөтөлбөрийг англи хэл дээр хэрэгжүүлж эхэлсэн анхны хувийн их сургууль юм.  “Хазар их сургуулийн 2016-2017 оны олон улсын тэтгэлэгт хөтөлбөр”-ийг /KUISP/ зарлаж байна.

дэлгэрэнгүй
Япон, Монголын нийгмийн ажлын талаар санал солилцлоо
2016/03/11
1999 онд Японы Жүншиний Их Сургуулийн профессор Ичибангасе асан анх удаа монгол ирж, Нийгмийн ажлын тэнхимтэй уулзаж багш оюутнуудад “Японы нийгмийн ажлын хөгжил: ахмад настантай ажиллах арга зүй”-н чиглэлээр лекц уншиж байсан. Тэр үед өөрийн шавь болох АНУ-д нийгмийн ажлын магистр хамгаалсан, Японы нийгмийн халамжийн сургуулийн профессор Изобуро Ямашита багшийг бидэнтэй танилцуулж Японы Нийгмийн Халамжийн Сургуулийн Нийгмийн ажлын коллежтэй хамтран ажиллах эхлэл тавигдсан.
дэлгэрэнгүй
Японы Айчи Боловсролын их сургуулийн оюутнууд хүрэлцэн ирлээ
2016/03/09
Хамтын ажиллагаатай Японы Айчи Боловсролын их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутнууд хоёр сургуулийн хоорондох оюутан солилцооны хамтын ажиллагааны хүрээнд профессор багш нарынхаа хамт МУБИС-д хүрэлцэн ирж 3-р сарын 3-7-ны өдрүүдэд Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутнуудтай  мэдлэг туршлагаа хуваалцан хамтран ажиллав.
дэлгэрэнгүй
Захирал Д.Мөнхжаргал Япон улсад ажиллаж байна
2016/03/04
МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал Япон улсад ажиллан хамтын ажиллагаатай 8 сургуулийн профессор багш нартай уулзан хамтран ажиллах батламж бичгээ гардуулан өгсөн байна.  Тэрээр Японы “Обирин” их сургуулийн профессор Ё.Танака, профессор С.Мацүозава, “Кокүгакүин” их сургуулийн профессор Х.Сугита, “Шоова” эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Ё.Ошитани, “Касэй” их сургуулийн профессор Ё.Ханзава, “Нагоя” их сургуулийн профессор Х.Күно,
дэлгэрэнгүй
ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОЛОО
2016/03/01
БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын багшийн их сургуулийн захирал Юнь Гуохунд Монгол Улс, БНХАУ-ын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын боловсролын хөгжилд оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн  Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр МУБИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР цол олголоо. Профессор Юнь Гуохунд хүндэт профессорын цолны өргөмжлөл, медалион гардуулахаар
дэлгэрэнгүй
Шизүока Монголын найрамдалын нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв
2016/02/24
Шизүока Монголын найрамдалын нийгэмлэгийн тэргүүн ноён Китагава Масахиро тэргүүтэй зочид 2-р сарын 23-ны өдөр МУБИС-д айчлан ирж, олон талаар хамтран ажиллахаар санал бодлоо солилцов. Уулзалтын үеэр Дорноговь аймаг Шизүока муж хоёрын хамтын ажиллагааны 5 жилийн ойн ажлын хүрээнд Дорноговь аймгийн 5-р сургуулийг МУБИС-ийн  түшиц лаборатори сургууль болгох, Япон улсын Токио, Шизүока, Нагояа хотуудад
дэлгэрэнгүй
Боловсрол судлалын төвийн профессор багш нар Нагояа Их сургуульд ажиллаа
2016/02/16
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлалын төвийн профессор багш Ж.Батдэлгэр, Д.Нямжав, багш С.Батцэцэг нар Япон улсын Нагояа Их сургуульд 2016.01.30- 02.08 -ны өдрүүдэд ажиллаад ирлээ.  Энэ хугацаанд Боловсрол, Хүний хөгжлийн сургуулийн проф. Такаши Отанигийн “Чанарын судалгааны зохиомж болон арга зүй”, “Чанарын судалгаааны шинжилгээ хийх SCAT  арга”, проф. Yoshiki Shibata багшийн “Тоон судалгаа”, Sarkar Arani, Mohammad Reza багшийн “Хичээлийн судалгаа”, проф Тakeo Matsuda багшийн “Насан туршийн боловсролын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт лекцэнд  сууж, хэлэлцүүлэг хийв.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Күнзийн институтээс соёлын арга хэмжээ зохион байгуулав
2016/01/30
МУБИС-ийн Күнзийн институт нь энэ хичээлийн жилээс буюу 2015 оны 9-р сарын 1-ний өдрөөс нээлтээ хийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа билээ. Тус институт БНХАУ-ын Соёлын төвтэй хамтран “2016 оны хаврын баяр” сэдэвт уламжлалт соёлын арга хэмжээг 1-р сарын 28-ны өдөр өргөн тэмдэглэв. Тус арга хэмжээнд МУБИС-ийн захирал, МУБИС-ийн Күнзийн институтын УЗ-ийн дарга проф. Д.Мөнхжаргал, МУБИС-ийн Күнзийн институтын дарга дэд проф. Г.Цогзолмаа, БНХАУ-аас Монголд суугаа элчин сайд Син Хай минь, тус ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, МУИС-ийн Күнзийн институтын дарга Жү Жүнг Ли, Синхуа агентлагийн төлөөлөгч зэрэг олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2