Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

МУБИС, Японы Нагоя Их сургуулийн хамтарсан судалгааны баг Япон улсад ажиллаж байна
2016/01/21
МУБИС, Японы Нагоя их сургуулийн хамтарсан “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг судлах” төслийн Монгол талын багийн бүрэлдэхүүн 2016 оны 1 сарын 13-наас 1-р сарын 22 –ны өдрүүдэд Монгол болон Япон улсад “Хүүхдийн хөгжлийг дэмжих” хамтарсан судалгааны ажил  хийж байна. Судалгааны багт ахлагчаар: Д.Мандах /Багшийн сургуулийн захирал/, Гишүүдэд: Н.Дуламжав /ГХА-ны дарга/, Д.Одгэрэл /БС-ийн ББАЗТ-ийн багш/, Г.Бямбатогтох /БС-ийн ББАЗТ-ийн багш/, Т.Энхмаа /БС-ийн ББАЗТ-ийн багш/,  Д.Эрдэнэчулуун /БоСС-ийн ССТ-ийн багш/, Д.Баяр /Үй-Цай сургуулийн захирал/, Б.Оюунчимэг /МБУС-ийн МТ-ийн багш/ нар ажиллаж байна.
дэлгэрэнгүй
БНЭУ-ын Адамас их сургуулийн төлөөлөгчид зочлов
2016/01/14
Энэтхэг улсын Адамас их сургуулийн захирал, үүсгэн байгуулагч Samit Ray, Гадаад харилцааны албаны дарга Parimal Chandra Biswas, Адамас их сургуулийн санхүү хариуцсан захирал Surojit Biswas нар МУБИС-д хүрэлцэн ирж зочлов. Зочдыг МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, дэд захирал дэд проф. Л.Ганцэцэг, Боловсрол судлалын төвийн дарга дэд проф. Д.Наранчимэг нар хүлээн авч уулзан харилцан ярилцаж санал бодлоо солилцов.
дэлгэрэнгүй
ЯПОН УЛСЫН ХЁГО БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
2015/12/31
Япон улсын тэтгэлгээр Хёго Боловсролын их сургуульд япон хэлтэй 2 судлаач оюутан, багшийг Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцуулахаар боллоо /Ажиллаж байгаа багш ба магистрант, төгсөх  курсын оюутан байж болно/. Уг судлаач оюутан, багш нь 2016 оны 10 сараас судлаач-оюутнаар Хёго боловсролын их сургуульд элсэн орж,  дараа нь магистрын элсэлтийн шалгалтанд орж,  тэнцсэн тохиолдолд  2017 оны 04 сараас үндсэн ангидаа элсэж, тус сургуулийн магистрантурт 2 жилийн хугацаатай суралцах юм.
Суралцах хугацаандаа:

дэлгэрэнгүй
МУБИС-ийн Хүндэт доктор Sohn Yoon Seon сонирхолтой лекц уншив
2015/12/25
МУБИС-ийн “Хүндэт доктор”, БНСУ-ын Чинжү Боловсролын Их сургуулийн захирал доктор, професор  Sohn Yoon Seon “SMART SCHOOL” буюу “Солонгосын ухаалаг боловсрол” сэдэвт сонирхолтой лекцээ  МУБИС-ийн багш, судлаач нарт зориулан 2015 оны 12 сарын 24-ний өдөр МБУС-ийн 406 танхимд уншлаа. Өнөөдөр дэлхийн боловсролын нэгэн шинэ хандлага болох ухаалаг боловсролын  байдлыг БНСУ-д хэрхэн хөгжиж байгаа болон бий болгон бүтээж хэрэгжиж эхэлсэн Солонгосын ухаалаг бага сургуулийн жишээн дээр сонирхолтой хэлбэрээр танилцуулсан юм.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн төлөөлөгчид Гонконгийн Боловсролын институтэд ажиллаад ирлээ
2015/12/23
МУБИС-ийн Гадаад харилцааны албаны урьдчилан товлосон ажлын дагуу 12-р сарын 16-ны өдөр  МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Багшийн сургуулийн СӨБСС-ийн Аргазүйн тэнхимийн багш Б.Жавзандулам нар Гонконгийн Боловсролын институттэй хамтын ажиллагааг эхлүүлэх албан уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Манай төлөөлөгчдийг Гонконгийн Боловсролын институтын дэд захирал профессор Син Кай Ло, дэд захирал профессор Винни Вин Муй Со, дэд захирал профессор Луй Тай Лок нар хүлээн авч уулзан хоёр сургууль хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, санал солилцлоо.
дэлгэрэнгүй
Нагоя Их сургуулийн профессор Ёшиаки Шибата МУБИС-ийн багш нарт лекц уншив
2015/12/23
Японы Нагоя Их сургуулийн профессор Ёшиаки Шибата 2015 оны 12-р сарын 21-ны өдөр МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургууль дээр ажиллаж МУБИС-ийн багш нарт болон хичээлийн судалгааны чиглэлээр сонирхон судалдаг судлаачдад зориулан “Багш бэлтгэх сургууль дахь хичээлийн судалгааны боломж, бэрхшээл” сэдвээр лекц уншлаа. Тус лекц МУБИС-ийн Хичээлийн 3-р байрны 123 тоот танхимд явагдаж Багшийн сургууль, Урлаг, Биеийн тамирын сургууль, Математик, Байгалийн ухааны сургууль, Сургуулийн өмнөх боловсролын салбар сургуулийн багш нар ирж сургалтад оролцож
дэлгэрэнгүй
Хамтын ажиллагаатай Финляндын Оулугийн их сургуульд ажиллаад ирэв
2015/12/07
МУБИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд багш солилцоогоор  МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш А.Санчирмаа, Газарзүйн багш Ц.Цэндсүрэн нар Финляндын Оулугийн их сургуульд 2015 оны 11-р сарын 16-20-ны хооронд ажиллаад ирлээ. Тус хугацаанд Оулугийн их сургуулийн Бага ангийн багшийн 2-р курсийн оюутнуудын “Хүн ба байгаль” хичээл дээр сууж ,  их сургуулийн лаборатори, тэнхимүүдтэй танилцав.
дэлгэрэнгүй
БНСУ-ын Чинжүгийн Боловсролын их сургуульд томилолтоор ажиллаад ирлээ
2015/12/04
Математик, байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхмийн багш Д. Оюунчимэг, Дидактикийн тэнхмийн багш Б.Норовсүрэн, лицей сургуулийн бага ангийн багш С. Хэрлэн нар БНСУ-ын Чинжүгийн Боловсролын их сургуульд нэг сарын хугацаатай томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хугацаанд тус их сургууль болон харьяа лицей сургуулийн үйл ажиллагаа, бүтэц, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, магистр, бакалавр, бага ангийн хичээлүүдэд суун туршлага судаллаа.
дэлгэрэнгүй
Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг (WALS)-ийн хуралд оролцоод ирэв
2015/12/02
Математик, Байгалийн Ухааны сургуулийн хөтөлбөрийн албаны дарга Т.Ганбаатар, Математик, Байгалийн Ухааны Сургалт, Арга зүйн тэнхмийн багш Ц.Пагмасүрэн нар 2015 оны 11-р сарын 24-27-ны өдөр Тайланд улсын Кон Каен хотноо болсон WALS-ийн 9 дэх удаагийн хуралд амжилтай оролцоод ирлээ. Тус хуралд 32 орны 500 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Үүнээс Тайландаас 230, Сингапураас 85, Японоос 50, Индонезаас 32, Шведээс 17 гэх мэт төлөөлөгчид оролцсон ба Монголоос 2 төлөөлөгч оролцжээ. 
дэлгэрэнгүй
МУБИС-ийн багш, оюутнууд “Шинжлэх ухаан, технологи-Monozukuri” фестивальд оролцлоо
2015/12/01
Японы Айчи Боловсролын их сургуулиас 9 дэх жилдээ зохион байгуулж буй 11-р сарын 21–ний өдөр болсон “Шинжлэх ухаан, технологи-Monozukuri” фестивальд манай МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Ганзориг, Физикийн тэнхимийн багш Б.Гантуяа, мөн Мэдээлэл зүй, физикийн ангийн 6 оюутан, НХУС-ийн Япон хэлний багш, оюутнууд сургуулиа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2