Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

БНХАУ-ын Баруун Хойтын Үндэстний Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2012/12/07

МУБИС нь БНХАУ-ын Баруун Хойтын Үндэстний Их сургуультай эрдэм шинжилгээ, багш, оюутны солилцоо болон бусад талын хамтран ажиллах ажлын хүрээнд эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн гэрээ байгуулав.  Хамтын ажиллагааны хүрээнд дараах агуулга бүхий үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх болов. Үүнд:
дэлгэрэнгүй
АНУ-ын Нью Мехикогийн мужийн их сургуультай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд МУБИС-ийн СӨБС-ийн багш нар албан айлчлал хийгээд ирлээ
2012/11/29
Нью Мехико мужийн их сургуулийн Бага насны хүүхэд судлалын хүрээлэнгийн захирал Доктор Кандас Кэй 2010-2011 онд Фулбрайтын зочин профессороор МУБИС-ийн Сургуулийн Өмнөх боловсролын сургуульд ирж ажилласнаар хоёр сургуулийн хамтын ажиллагааны суурь тавигдаж, 2011 оны таван сард Улаанбаатар хотноо МУБИС-ийн төв байранд хоёр сургууль хамтын ажиллагааны санамж бичгийг харилцан үзэглэсэн билээ.
 Энэ хугацаанд хамтдаа олон санаачлагатай ажил зохион байгуулсны дотроос их сургуулийн багшийн хөгжилд чиглэсэн “Ногоон алим” суралцагч хамт олон сургалт, судалгааны ажиллагаа  гурав дах жилдээ амжилттай явагдаж байна.
2012 оны 11-р сарын 11-19 өдрүүдэд манай багш нарын төлөөлөл хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухайлбал: хоёр сургуулийн багш нар хамтын сургалт судалгаа, лабратори цэцэрлэгийн орчинтой танилцах, туршлага солилцох, цахим сургалтын орчинг судлах зорилгоор тус сургуульд айлчлан ажиллаад ирлээ. 
Монголын ард түмний ахуй соёл, Монгол улсын боловсролын тогтолцоо, түүний түүхэн замнал, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг сэдвээр нийт зургаан танилцуулга илтгэлийг англи хэл дээр тавьж, эрдэмтэн профессор, багш болон суралцагчдын асуусан олон асуултанд хариулж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Хэдийгээр бага хугацаа байсан ч тухайн мужийн улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэг, бага сургуулиар орж сургалтын орчин, аргазүйн дэвшилтэд технологийг үзэж танилцлаа.
дэлгэрэнгүй
Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг сунгалаа
2012/11/17
"Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр"-ийн хүрээнд уул уурхай, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллах монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны алба (ГЭСА монголчуудын мэддэг нэр нь ДААД)-тай хамтран хэрэгжүүлж байна.
дэлгэрэнгүй
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуралцлаа.
2012/11/16
Монгол улсын боловсролын  Их сургууль нь  Монгол улсын Их хурал, Засгийн газраас баталсан Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах “Үндэсний хөтөлбөр” зэргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,  сайжруулах арга хэмжээний хүрээнд “Inlingua”олон улсын хэлний төвийн Moнгол дахь салбар, Англи хэлний хөтөлбөрийг магадлан итгэмжлэх холбоо (CELPA) гэсэн 2 байгууллагатай МУБИС-ийн англи хэлний сургалтын хөтөлбөр, багш нарын  мэргэжлийн ур чадварыг сайжруулж, багшлах бүрэлдэхүүний англи хэлний чадварыг олон улсын  түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн батламжтай болгох зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр харилцан тохирч 2012 оны 11-р сарын 13-ны өдөр  “Харилцан ойлголцлын санамж бичигт”  гарын үсэг зуралцлаа. Талууд дараах зүйлс дээр зөвшилцөв:
дэлгэрэнгүй
Зочин судлаачаар ажиллав
2012/09/14
Түүх-Нийгмийн ухааны сургуулийн Монголын түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Гэрэлбадрах 2012 оны 7-9 сарын хооронд БНСУ-ын Солонгосын Зүүн Хойд Азийн түүхийн санд 2 сарын хугацаагаар зочин судлаачаар ажиллажээ. дэлгэрэнгүй
Гадаадын зочин профессор багш нар
дэлгэрэнгүй
Хамтын ажиллагаа
2012/08/03
МУБИС-ийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд нилээд өргөжиж, ОХУ-ын Буриадын Их Сургууль, Эрхүүгийн Их Сургууль, Томскийн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, БНСУ-ын Кёнгжу Их Сургууль, Сангжу Их Сургууль, Сорабол коллеж, Солонгосын Боловсролын Их Сургууль, Японы Шиозака Их Сургууль, Азийн Их Сургууль, Японы нийгмийн ажлын коллеж, ХБНГУ-ын Билефелдийн их сургууль, Оснабрукийн Их Сургууль, Данийн Вангийн Боловсролын Их Сургууль, Английн Эксетэрийн Их Сургууль, Колумбын их сургууль, Шотландын Дандагийн их сургууль,
АНУ-ын Пенсильваний их сургууль, Вашингтоны их сургууль зэрэг гадаадын их дээд сургуулиудтай харилцан туршлага судлаж, багш оюутан солилцох, судалгааны төсөл хамтран хэрэжүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна. Тус сургуулийн багш нараас Хятад, Энэтхэг, Япон, Польш, Чех, Унгар, Франц, Германы их сургуулиудад мэргэжлийнхээ чиглэлээр уригдан ажиллаж байсан бөгөөд одоо Солонгос, Япон, Энэтхэг, Герман, Америк зэрэг орнуудад тус сургуулийн багш нар ажиллаж, суралцаж байна.
Сүүлийн 5 жилийн дотор тус сургуулийн 100 шахам багш туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох, судалгааны материал цуглуулах зэрэг ажлаар Орос, Хятад, Солонгос, Япон, Тайвань, Англи, Герман, Франц, Турк, Америк зэрэг орнуудад очсон байна. Одоо тус сургууль дээр гадаад хэлний сургалт болон боловсролын холбогдолтой олон улсын хэд хэдэн төсөл хэрэгжиж байна. Манай сургуулийн гадаад харилцааны нэг чухал хэсэг нь оюутан солилцоо бөгөөд одоогоор тус сургуульд Орос, Хятад, Солонгос, Япон, Польш, Чех, Герман, Турк, Америк зэрэг орнуудаас оюутнууд урт, богино хугацаагаар ирж суралцаж байна
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2