Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

ЁС СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛЫН ЯПОНЫ НИЙГЭМЛЭГИЙН 86 ДАХЬ ИХ ХУРАЛД ОРОЛЦООД ИРЖЭЭ
2015/11/27
МУБИС-ийн БоСС-ийн Боловсрол-Судлал Арга зүйн тэнхмийн багш, дэд профессор Ч.Байгалмаа, Японы Ёс суртахууны судалгааны хүрээлэнгийн ЭША, доктор Б.Оюунцэцэг нар Ёс суртахууны боловсролын Японы нийгэмлэгийн 86 дахь их хуралд оролцон  “Монголын ЕБС дахь иргэний боловсрол-ёс суртахуун цагийн хэрэгжилт” сэдвээр итгэлээ хэлэлцүүллээ. 
дэлгэрэнгүй
“Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтанд нэвтрүүлж буй олон улсын туршлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
2015/11/27
МУБИС БСШУЯ-тай хамтран МУ-ын Засгийн газар, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтанд нэвтрүүлж буй олон улсын туршлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 11-р сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, ХБНГУ, ОХУ, БНХАУ-ын 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож дээрх сэдвээр тулгамдаж буй асуудлуудаар олон сонирхолтой илтгэлүүдээ хэлэлцүүлэв.
дэлгэрэнгүй
Нагоя Их Сургуулийн Хүний хөгжлийн Сэтгэл зүйн төвийн төслийн багийнхантай хамтран ажиллав
2015/11/25
МУБИС, Японы Нагоягийн Их сургууль Монгол болон япон улсад “Тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэх зорилгоор хамтарсан судалгаа хийхээр Нагоя Их Сургуулийн Хүний хөгжлийн төвийнтөслийн багийн ахлагч сэтгэл зүйч Kenji Нoмura (Ph.D), Fukumoto, Сакайнар хүрэлцэн ирж, 2015 оны 11сарын 10-13-ны өдөр хоёр тал хамтран ажиллав. Төслийн хамтын ажлын багт Гадаад харилцааны албаны дарга доктор Н.Дуламжав, Багшийн сургуулийн захирал доктор Д.Мандах, доктор Д.Одгэрэл, тэнхимийн эрхлэгч дэд проф. доктор Б.Оюунцэцэг,
дэлгэрэнгүй
НХУС-ийн оюутнууд ОУ-ын Оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ
2015/11/23
ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулиас 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улаан-Үдэ хотноо зохион байгуулсан “ДЭЛХИЙ ДЭХ ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЗҮЙН ОРОН ЗАЙ” сэдэвт Олон улсын Оюутны эрдэм шинжилгээний хуралд НХУС-ийн ТНС-IV ангийн оюутан Э.Номиндарь, А.Цэрэндулам, Б.Цэрэннадмид, Д.Цогбат,  С.Сүрэндорж нар амжилттай оролцон амжилт дүүрэн иржээ.
дэлгэрэнгүй
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр Дээд сургуультай хамтарч ажиллахаар болов
2015/11/23
МУБИС-д ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот дахь Хөлөнбуйр Дээд сургуулийн захирал доктор, проф. Жү Юү дун, Анхан шатны боловсролын сургуулийн дарга проф. Алтанбагана, Хөлөнбуйр Дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Янг Янян нар   11-р сарын 20 нд хүрэлцэн ирж айлчлав. Зочдыг МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, Багшийн сургуулийн захирал доктор Д.Мандах, Гадаад харилцааны албаны дарга доктор Н.Дуламжав нар хүлээн авч уулзан харилцан сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж ярилцав.  
дэлгэрэнгүй
“Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтанд нэвтрүүлж буй олон улсын туршлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2015/11/23
МУБИС “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтанд нэвтрүүлж буй олон улсын туршлага” сэдэвт  Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 11-р сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулна. Хуралдаан маргааш буюу 11-р сарын 24 ны  09.00 цагт Туушин зочид буудлын "Сүлд" танхимд “ТОГТВОРТОЙ ХӨГЖИХҮЙЦ БАГШ БОЛОВСРОЛ” Үндсэн хуралдаанаар эхлэнэ.
дэлгэрэнгүй
Польш, Франц улсад томилолтоор ажиллаад ирлээ
2015/11/18
Урлаг, Биеийн тамирын сургуулийн захирал дэд проф. А.Энхмаа, Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч проф. Ц.Эрдэнэцог нар Франц, Польш улсад томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хугацаанд Франц улсын их сургуулийн сүлжээний удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах санал тавьсанд Францын тал халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлж хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх талаар амжилттай ярилцав. Эхний ээлжинд Лилигийн их сургуультай хамтран ажиллахаар “Санамж бичигт” гарын үзэг зурлаа. Мөн Франц улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамнаас Уран зураг, урлагийн чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьж проф. Ц.Эрдэнэцог 1 сарын хугацаатай ажиллахаар урилгыг хүлээн авав.  
дэлгэрэнгүй
Нобелийн шагналтны лабораторид суралцах залуусыг сонгон шалгаруулна
2015/11/17

БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар, Нагояа Их Сургуулийн Нобелийн шагналт проф. Амано Хирошигуай 2016 оны 3 сард Монгол улсад айлчлахаар төлөвлөж байна. БСШУЯ-ны хүсэлтээр, Проф. Амано Хироши багш өөрийн судалгааны лабораторид Монголын өсөх ирээдүйтэй залуу судлаачдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэн сургаж, ШУ Боловсролын салбар дахь Монгол Японы хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаа мэдэгдсэн юм.

дэлгэрэнгүй
МУБИС Зүүн хойд Азийн Багшийн их сургуулиудын холбоонд гишүүнээр элсэв
2015/11/13
МУБИС-ийн ректор проф. Д.Мөнхжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНСУ болон Япон улсад томилолтоор ажиллаад ирлээ. БНСУ-ын Чинжүгийн Боловсролын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эхний ээлжинд МБУС-ийн багш Д.Оюунчимэг, Б.Норовсүрэн, лицей сургуулийн багш С.Хэрлэн нар тус сургуульд сарын хугацаатай лаборатори бага сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах судалгааны ажил хийж эхэллээ.

дэлгэрэнгүй
Санамж бичигт гарын үсэг зурав
2015/11/05
МУБИС гадаад, дотоодын болон Олон улсын олон байгууллагуудтай хамтран ажиллаж, улс орны ирээдүйн иргэдийн багш нарыг бэлтгэх их үйлсдээ шинэ шинэ дэвшилтэт үзэл санаа бүхий үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа билээ. Энэ хамтын үйл ажиллагааны хүрээг тэлж, үргэлжлэл болсон  нэгэн чухал үйл ажиллагаа  Сургуулийн өмнөх боловсролын салбар сургууль дээр болов.  
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2