Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

НХУС-ийн багш нар Токиогийн их сургуулиудад зочиллоо
2015/11/03
НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Н.Мягмарцоожоор ахлуулсан арван хүний бүрэлдэхүүнтэй баг арлын Японы Токио хотын таван их сургуульд айлчлаад ирлээ. 10 сарын 23–наас 30-ны хооронд хийсэн тус айлчлалаар Токиогийн Гакугэй Их Сургууль, Гадаад Хэлний Токиогийн Их Сургууль, Шовагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль, Комазавагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль, Оберлиний Их Сургууль гэсэн таван сургуулиар зочилж, ажил хэргийн уулзалт хийн, тэдгээр сургуулийн хамтын ажиллагаа, сургалтын орчин, үйл явц, технологитой нь танилцан туршлага судалсан юм.
дэлгэрэнгүй
ОХУ-ын Буриадын ИС-ийн ахмад багш нар хүрэлцэн ирэв
2015/10/29
ОХУ-ын Буриадын их сургуулийн Ахмад багш нарын холбооны төлөөлөгчид МУБИС-ийн Ахмадын хорооны урилгаар 10-р сарын 27-нд МУБИС-д хүрэлцэн ирлээ. Тэднийг МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал, Дэд захирал доктор, профессор Л.Цэрэнсодном, МУБИС-ийн Ахмадын хорооны дарга доктор, профессор С.Жамц, АХБС-ийн дэд захирал Г.Батсуурь нар хүлээн авч уулзан, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Улаанбаатарт тавтай морилохыг урив.
дэлгэрэнгүй
Монгол – Хятадын дээд боловсролын хөгжлийн форумд амжилттай оролцлоо
2015/10/28
БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 23-27-ны хооронд “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав. Уг арга хэмжээний хүрээнд Монгол-Хятадын дээд боловсролын хөгжлийн форум боллоо. Энэхүү форумд хоёр улсын их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон бөгөөд Хятад улсаас 52, манай улсаас 33 төлөөлөлөгч нийт 85 эрдэмтэн судлаач нар оролцож боловсролын хөгжлийн одоогийн байдал, хөгжлийн чиг хандлага, түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, санал бодлоо солилцсон юм.
дэлгэрэнгүй
Унгарын Монгол судлалын төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
2015/10/25
Монгол судлалын төвөөс Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран “Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал” 2015 оны 10 сарын 24-нд УБ хотноо МУБИС дээр зохион байгууллаа.
дэлгэрэнгүй
ПРОФЕССОР Д.А.СУСЕЕВАД НХУС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2015/10/23
НХУС-ийн Эрдмийн зөвлөл хуралдаж, ОХУ-ын Халимагийн Улсын их сургуулийн профессор, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Халимаг улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан Данара Аксёновна Сусеевад НХУС-ийн "Хүндэт профессор" цол олгох тухай асуудлыг хэлэлцэж, хуралд оролцсон гишүүд 100% дэмжлээ. Энэ 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд Халимагийн Улсын их сургууль 45 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа бөгөөд энэ үйл явдалтай холбогдуулан профессор Д.А.Сусеевагийн нэрийг уг шагналд дэвшүүлсэн тухай албан бичиг, тодорхойлолтыг тус сургуулиас ирүүлсэн ажээ.
дэлгэрэнгүй
Японы Токио Гакугей их сургуулийн профессор Ф.Шинохара МБУС-д ажиллав
2015/10/22
Япон улсын Токио Гакугей их сургуулийн Боловсролын сургалт судалгааны тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ф.Шинохара 2015 оны 10 сарын 7-оос 10 сарын 16-ны хооронд МУБИС-ийн Гадаад харилцааны алба болон МБУС-ийн МЗТэнхимтэй хамтран ажиллалаа. Энэ хугацаанд зочин профессор Ф.Шинохара дараах ажлуудыг хийв.
МБУС-ийн төгсөх ангийн оюутанд 6 хоногийн хугацаанд “METHODOLOGY OF TRAINING E-CONTENT DEVELOPMENT” буюу “СУРГАЛТЫН ЦАХИМ АГУУЛГА БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт 20 цагийн сургалт амжилттай зохион байгууллаа.

дэлгэрэнгүй
Японы Нагояа Их сургуулийн профессор Такео Мацуда лекц уншив
2015/10/14
МУБИС, Японы Нагояа Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Нагоя Их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол тэнхмийн багш доктор, профессор Такео Мацуда манай Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсролын тэнхимд зочилж “Японы насан туршийн боловсрол ба нийгмийн боловсрол” сэдвээр лекц уншив.
дэлгэрэнгүй
Японы Дэнпа Гакүин сургуулиудын нэгдлийн зочид айлчлав
2015/09/25
Япон улсын Дэнпа Гакүин сургуулиудын нэгдлийн ерөнхийлөгч ОГАВА АКИХАРҮ тэргүүтэй зочид төлөөлөгчид  9-р сарын 24-нд МУБИС-д ажлын айлчлал хийж, МУБИС болон  НХУС, УБТС, МБУС-ийн сургалт, суралгааны төвүүд, лабораториудтай танилцав. МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, ГХА-ны дарга доктор Н.Дуламжав, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, МБУС-ийн захирал дэд проф. О.Алтангоо, УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа нар зочин профессоруудыг хүлээн авч уулзан харилцан сургуулиудаа танилцуулж, хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцсоны дагуу олон талаар хамтарч ажиллахаар МУБИС, НХУС, МБУС, УБТС-уудтай тусгайлан тус бүр  хамтын ажиллагааны гэрээнд үзэглэлээ.

дэлгэрэнгүй
НХУС-ийн тэнхмийн эрхлэгч Ш.Цолмон /МАПРЯЛ/-ны Конгресст оролцоод иржээ
2015/09/25
НХУС-ийн Орос хэлний тэнхмийн эрхлэгч доктор Ш.Цолмон Испанид болсон Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын Холбоо /МАПРЯЛ/-ны Конгресст оролцоод ирлээ. Испани улсын Гранада хотод 2015 оны 9-р сарын 13-20-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан “Орос хэл, уран зохиол дэлхийн соёлын орон зайд” сэдэвт МАПРЯЛ-ын 13-р Конгресс болон тус Холбооны Ерөнхий Ассамблейн хуралдаанд ОХУ, АНУ, Финланд, Герман, Молдав, Болгар, Гүрж, Чех, Румын, Нидерланд, Украин, Казахстан, БНХАУ, Польш, Швейцар зэрэг 70   гаруй орны 1200 зочин төлөөлөгч хүрэлцэн ирсэн ба Монгол улсыг төлөөлж Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын Ардын багш, академич, доктор, профессор С.Галсан, МУИС-ийн багш доктор, профессор Ш.Туяа, 
дэлгэрэнгүй
ОХУ-д болсон Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай оролцлоо
2015/09/24
МУБИС-ийн “Монгол судлал”-ын төвийн эрхлэгч профессор Ц.Өнөрбаян, Монгол хэлний тэнхимийн багш доктор Д.Эрдэнэсан, доктор П.Эрдэнэтуяа нар Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай оролцоод ирлээ. "Солонгос-Монголын эрдэм шинжилгээ, соёлын форум"-аас санаачлан МУБИС-тай хамтран зохион явуулдаг "Зүүн Азийн Улс Үндэстний Соёлын Харилцааны Асуудлууд-4 /The Characteristics of Cultural Interaction in East Asia-IV/" сэдэвт ээлжит олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 9 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн их сургуульд амжилттай болж өнгөрчээ. 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2